solongonews
Хятад улсын дотоодод 124 тохиолдол бүртгэгдэв
2021-02-01 15:49
Хятад улсын дотоодод 124 тохиолдол бүртгэгдэв

Нэгдүгээр сарын 31-нд Хятадын дотор газарт "КОВИД-19"-ийн 42 тохиолдол нэмж бүртгэгдсэний 9 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн бол мөн өдөр Гирин мужид 10, Хармөрөн мужид 22, Хэбэй мужид 1 гэх дотоодын халдварын 33 тохиолдол бүртгэгджээ.

Мөн өдөр халдвар авсан 96 хүний бие нь илааршин эмнэлгээс гарч, 1254 хүнийг анагаахын шинжилгээнээс чөлөөлж, хүнд өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 8-аар багасчээ.

01-р сарын 31-ний 24 цаг хүртэлх байдлаар Хятад улсын дотор газарт нийтдээ 89 мянга 564 хүн халдвар авсны 83 мянга 314 хүнийг эмчлэн эдгэрүүлж, 4635 хүн халдварын улмаар нас бараад байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : xinhuanet
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл