Үүнээс экспортын хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.1 хувиар нэмэгдсэн нь 03-р сарын 21.3 хувийн нэмэгдлийн хурдаас ихэд буурсан юм. Импортын нэмэгдэл 10.3 хувьд хүрч, 3-р сард импорт сөргө өсөлттэй байсан байдлыг өөрчилж, нэмэгдлийн хурд нь он гарснаас хойших шинэ рекордыг тогтоожээ. Худалдааны ашиг 93 тэрбум 570 сая юаньд хүрсэн нь 43.8 хувиар хумигдсан үзүүлэлт юм.
Ам.доллароор тооцоолбол 04-р сард Хятадын экспорт импортын нийт хэмжээ нь 373 тэрбум 140 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.4 хувиар нэмэгдлээ.
Гаалийн тоо баримтаас үзвэл, 1-4-р сард Хятадын экспорт импортын нийт хэмжээ нь 9 их наяд 510 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.3 хувиар нэмэгдсэн ба нэмэгдлийн хурд нь өнгөрсөн оны мөн үеийн тал хувьд дөхжээ.
