solongonews
Цар тахалтай тэмцсэн үр дүнг өндрөөр үнэлэв
2020-06-08 20:31
Цар тахалтай тэмцсэн үр дүнг өндрөөр үнэллээ.

     Хятад улс 06-р сарын 07-ны өдөр "COVID-19"-тэй тэмцсэн Хятадын үйл ажиллагаа" цагаан ном гаргаж, цар тахлын эсрэг тэмцсэн Хятад улсын шаргуу тэмцлийн үйл явцыг тэмдэглэв. Олон улсын хамтын нийгэмлэгийн олон салбарын хүмүүс Хятад улсын туршлага дэлхий нийтэд удирдах ач холбогдолтой, Хятад улс гайхалтай үр дүнд хүрсэн гэж үнэлж байна.

Пакистанаас БНХАУ-д сууж асан эрчин зөвлөх Зэмир Аван:

- "COVID-19"-тэй тэмцсэн Хятадын үйл ажиллагаа" цагаан ном бол маш чухал сурвалж бичиг, цар тахлын эсрэг тэмцсэн Хятад улсын үйл ажиллагаа болон холбогдох тоо баримтыг эмхтгэсэн тул дэлхийн бусад улс орон бүс нутгийхны цар тахлын эсрэг тэмцэлд хамгийн сайн удирдамжийн нэг болно. Хятад улс хүний амь нас юу юунаас эрхэм дээд гэсэн үзэл баримтлалаар ажилласан нь зөв сонголт гэж хэллээ.

АНУ-ын Мэрилэндийн их сургуулийн Анагаах Ухааны дээд Сургуулийн Хүн төрөлхтний Вирусийн Судалгааны газрын дарга Роберт Галло:

- Хятад улсын шинжлэх ухааны судалгаа, эмчилгээний хариу арга хэмжээ маш сайн бөгөөд Хятадын засгийн газраас тусгаарлах шийдвэр гаргасан нь маш үр дүнтэй боллоо гэж хэлэв.

Суданы Шилжилтийн Засгийн газрын Ерөнхий сайд Абдулла Хамдок 06-ны өдөр:

- Хятад улсын туршлагаас суралцаж, цар тахлыг аль болох хурдан даван туулахын төлөө хичээн ажиллана гэж хэлсэн байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл