solongonews
5G-ийн цаг үе ирлээ
2018-12-14 11:05
5G-ийн цаг үе ирлээ. Хүн төрөлхтөн анх удаа “Шинжлэх ухааны хүслэн ”-ийн цаг үед орох гэж байна.

       China Mobile зэрэг гурван том компани тус тус зохицонгуй 5G-гийн давтамжийн хуваарилалтыг олсон байна. Энэ нь 5G-ийн хэрэглээ удалгүй эхлэх гэж байгааг харуулж байна.

5G-ийн тухай яривал олонх хүмүүс 5G бол 4G-аас нэн хурдан гэдгийг л мэддэг. 5G-ийн дамжуулах хурдац нь одоогийн 4G-аас 10—100 дахин хурдан болохоор 5G-ийг  хэрэглэсэн үеэс одоогийн байнга тохиолддог карт удаашрах байдал арилж, цаг тухайн чанар ба ахуйч чанар нь нэн илүү болно. Иймэрхүү хурдац нь хүмүүсийн хэрэглээний дадлыг туйлбартай хувируулж, мөн 4G -ийн орчин нөхцөлд биелэгдэх бололцоогүй ахуй байдлыг биелүүлэх болно. Энэ нь яг 5G-ийн хүний сонирхлыг татах зүйл болно.

Ойлгомжтойгоор хэлбэл, 4G-ийн цаг үед хүн хүний хоорондох холбоо, 5G-ийн цаг үед бол хүн болон бодис, бодис ба бодисын хоорондох холбоо болно. Одоод биелэхэд хараахан бэрх байгаа хэрэглээний ахуй байдлыг 5G-ийн цаг үед үнэн бодитойгоор биелүүлэх болно.

Машиныг хүн хэрэглэхгүйгээр жолоодхоор жишээлж хэлбэл, мэдээ мэдээллийн дамжлагын хурд ба цаг хойшлох зэрэг асуудлыг тохитой шийдвэрлэхийн зэрэгцээ машины хоорондох холбоо нэн шууд шулуун болж мэдээ мэдээллийг чухам  ан завсаргүй нэвтрүүлэхийн улмаас машиныг хүнгүйгээр жолоодоход аюулгүй байдал гэх энэхүү үндсэн шаардлагыг биелүүлж, тус хэрэглээг үнэнхүү боломжтой болгож чадна.

Ухаалаг сүлжээгээр хэлбэл, 5G -ийн орчин нөхцөлд эрчим хүчний урсгал, мэдээллийн урсгал, бизнесийн урсгалыг маш ихээр нэгтгэсэн, эрчим хүчний хэрэглээ, эрчим хүч дамжуулах,  үр ашгийг ашиглах, аюулгүй байдал, харилцагчтай хоёр талын харилцаа холбоо илүү үр дүнтэй болгох болно. Ухаалаг гэрэлтүүлэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, явган зорчигчдын нөхцөл байдлын дагуу гэрэлтүүлгийг автоматаар тохируулдаг. Энэ нь эрчим хүчийг хэмнэж, зардлыг бууруулна.

Иймээс 5G-ийн орчинд шилжмэл байдлаарх ба алсаас албалах нь маш дөхөм юм. Энэ нь бидний маш сайн мэддэг ажиллах орон зайг хувиргаж, бидний ажлын сонголтод нөлөөлөх болно.

5G-ийн мэргэжлийн түгээмэлжих ба гүнзгийрэхийн дагууд хүмүүсийн оршин суух орчин ахуй ба хотын бүтээн байгуулалт ч шинэ шатанд орох болно. Ийм учраас хүн төрөлхтөн “Шинжлэх ухааны хүслэн”-ийн цаг үед орох болно гэж зарим хүмүүс хэлдэг байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл