ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны орлогч нарийн бичгийн дарга, ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь 05 дугаар сарын 28-наас 29-ний өдрийг хүртэл Түнляо хотын Хорчин Зүүн гарын хойд хошуу, Хүрээ хошуу болон Найман хошуунд ядуурлаас ангижруулах чухал ажил, соёл жуулчлал, сурган хүмүүжил, ус арвилан хэмнэх услалт зэрэг ажлын байдалтай танилцлаа.
Хорчин Зүүн Гарынн хойд хошуу Хорчины элс цөлийн газрын дунд байрладаг. Бү Шяолинь Хорчин Зүүн Гарын Хойд хошууны экологийн бүтээн байгуулалтын ядуурлаас ангижруулах чухал ажлын төслийн Нугастайн төслийн бүсэд хүрэв. Тэнд экологи байгаль орчны засан сэргээх ажлын үр дүнг хянан шалгаж, тухайн газрын ядуу буурай хүн амд ашигтай ажлын тогтцыг байгуулсан, элсэрхэг газрыг ойжуулахын зэрэгцээ олон түмний орлогыг нэмэгдүүлсэн үйл ажиллагаатай танилцав. Тэрээр экологийн засан сэргээлт болон ядуурлаас ангижруулах гол чухал үүрэг давхцсан газар оронд экологийн засан сайжруулалтыг эхлээд бодолхийлж, экологийн цэвэр хөгжлийн үзэл баримтлалыг бэхжүүлэх хэрэгтэй. Мөн экологоор ядуу иргэдэд туслах ажлыг түлхүү хэрэгжүүлж, ядуу буурай олон түмний экологийн бүтээн байгуулалтад оролцох идэвхжлийг бүрэн дайчилж, экологоор ядуу иргэдэд туслах ажлын экологйин хамгаалалт, аж ахуйн хөгжил, малчин тариачны орлогын нэмэгдэл, ардын амьдралын сайжралт зэрэг олон талаар сайн үр дүн олох ажлыг дэмжих хэрэгтэй гэж зааварлав.
Бү Шяолинь ядуу хүчирдэлтэй тосгон болох Хүрээ хошууны Манхан сумын Нарийнтал багт очиж үндсэн шатны соёлын байгуулалтын байдлыг хянан шалгав. Багийн уудам талбай, Бү Шяолинь ардын Андай урлагийн ангийн гишүүдийн дунд малчдын ажлын чөлөөний соёлын амьдралыг ойлгож, гишүүдтэй хамт андай бүжиг бүжиглэв. Тэрээр ядуурлаас ангижруулах чухал ажлыг тууштай хэрэгжүүлэх явц дахь соёлын “итгэл зоригийг хөвчлөх”, "оюун ухааныг тэтгэх" үйл ажиллагааг бүрэн дэмжиж, онц ядуу буурай газар орны соёлын бүтээн байгуулалтын чадвар, төвшнийг бүх талаар дээшлүүлэн ядуу хүнд газар орны ядуурлаас ангижруулах бодлогыг сайн хэрэгжүүлэхэд оюун санааны хөдөлгөх хүчээр хангах хэрэгтэй гэж зааварласан байна.
Басхүү Хүрээ хошууны Хатуутал багийн тэжээн үржүүлэх сууринд очиж аж ахуйгаар ядуу иргэдэд туслах ба малчин болон аж ахуйн нэгжийн ашиг тусыг хэрхэн уялдуулсан тхуай байдлыг ойлгож, мөн Нарийнтал багийн ядуу хүнд айл Чандманий гэрт хүрч бодит байдалтай танилцав. Найман хошууны Тачинтал суурингийн Зангуутай сургуульд Бү Шяолинь хичээлийн анги, суух байр, хоолны газар зэрэг газруудыг нарийн хянамгай хянан шалгаж, албан журмын сурган хүмүүжлийн баталгааг тууштай хэрэгжүүлсэн. Түүнчлэн хэсэг ажлын байдалтай танилцсан бөгөөд хүүхэд багачуудад “6·1”-ний хүсэл зөгнөл дэвшүүлсэн байна. Тэрээр:
- Мэдээ мэдээлэл гэх энэхүү орчин үеийн сурган хүмүүжлийн арга барилыг сайтар ашиглаж, сурган хүмүүжил хөгжсөн газар оронтой орон бүс дамнасан алсаас заах боловсролын солилцоог сайжруулан сайтар хийх хэрэгтэй. Чанар сайтай сурган хүмүүжлийн нөөц баялгийг хамтдаа эдэлж харилцан ойлголцож нэвтрэлцэхийг биелүүлэх хэрэгтэй гэж зааварласан юм
Найман хошууны тариалангийн өндөр үр ашиг бүхий ус хэмнэх төслийг хэрэгжүүлсэн тариалангийн газар ба монгол хятад эмийн материалын шинжлэх ухаан техник мэргэжлийн үлгэр жишээ сууринд Бү Шяолинь ус арвилах услалтыг ашиглаж байх ба хэрэглэлтийн үр ашгийг гүнзгий ойлгож, өндөр үр ашигтай ус арвилах услалтыг өргөнөөр хөгжүүлж, ус арвилах услалтыг тариалангийн мэргэжил, тариалангийн машин механизмтай уялдуулах хэрэгтэй. Мөн тариачдын орлогыг нэмэгдүүлэх, хөдөө тосгоны бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэсэн байна.
Бү Шяолинь мөн Жин-Хань өнгөт төмөрлөгийн материалын хязгаарт компаний холбогдох шинэ материалын төрөл зүйл, монгол эмийн материалын хот, Уул аялал жуулчлалын жижиг суурин зэрэг газруудаар хүрч ажлын байдалтай танилцав.
ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын гишүүн, ХКН-ын Түнляо хотын хорооны Нарийн бичгийн дарга Ли Жешян, ӨМӨЗО-ны холбогдох байгууллага нэгжийн удирдагчид хяналт шалгалтад оролцлоо.
