Хятадын Ардын Дээд шүүх саяхан 2020 оны Ардын шүүхийн хууль эрх зүйн өөрчлөлтийн ажлын ерөнхий төлөвлөгөөний тухай “Ардын шүүхийн 2020 оны хууль эрх зүйн өөрчлөлтийн ажлын гол зүйл”-ийг хэвлэн тараасан байна.
2020 он бол ардын шүүх тав дахь 5 жилийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол чухал жил юм. Өөрчлөлтийн ажлуудыг гүйцэтгэхийн тулд Дээд шүүх иргэдэд таатай хууль эрх зүйн системийн тогтолцоо зэргийг улам боловсронгуй болгож, хууль эрх зүйн өөрчлөлтийн бодит байдалтай нягт уялдуулж, өөрчлөлтийн туршлага сайтай аргыг цаашид бэхжүүлэн гүнзгийрүүлж, систэмжүүлэхийг дэмжинэ гэж тодорхойлжээ. Шинэчлэл хийж байгаа бодлогыг үргэлжлүүлэн эрчимтэй хэрэгжүүлж, үйл явцыг нь түргэсгэнэ. Шинэчлэлттэй холбоотой бодлогуудыг цагийг алдалгүй боловсруулж, үр дүнтэй нэгтгэж, өөрчлөлтийн бодлогуудын ерөнхий төлөвлөгөөг цаашид хянан сайжруулж, энэ жилд багтаан шинэчлэлтийн бүх ажлыг дуусгах болно.
Үүний зэрэгцээ Ардын Дээд шүүх гол ажлуудыг хуваарилах төлөвлөгөө гаргаж, шинэчлэлтийн ажлуудыг улам илүү нарийвчилж, ажил үүрэг болгонд хариуцах нэгжүүдийг тогтоов. Хятадын Ардын Дээд шүүхийн шүүхийн өөрчлөлтийн удирдах хэсэг ерөнхий зохицуулалт хийж, ажил төрлүүдийг хянан гүйцэтгэнэ.
