Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 5-нд тавьсан Засгийн газрын ажлын тайландаа, экологи, байгаль орчныг сэргээн хамгаалах эрч хүчээ нэмэгдүүлнэ. Экологи, байгаль орчныг сайжруулах, ялангуяа агаарын чанар чансааг сайжруулахаа түргэтгэх нь ард иргэдийн хүсэж байгаа тулгамдсан асуудал бөгөөд тогтвортой хөгжлийн шаардлага юм гэжээ.
Энэ онд хүхрийн давхар исэл, азотын ислийн ялгаруулалтыг тус тус 3 хувиар бууруулж, гол гол хотын агаарын бохирдол PM2.5-ын хэмжээг илэрхий буруулах болно. Тухайлбал: Нэг, түлшний бохирдлын асуудлыг яаралтай зохицуулах. Хоёр, бохирдлын эх үүсвэрийг засан сайжруулах ажлыг ахиулах. Гол ажил төрлийн бохирдлыг засан цэгцлэх тусгай үйл ажиллагаа өрнүүлнэ. Бохирдол ихтэй аливаа аж үйлдвэрийн бохирдлын эх үүсвэрт 24 цагийн хяналт шалгалт хэрэгжүүлнэ. Гурав, авто тээврийн хэрэгслийн утааг засан сайжруулахаа чангатгана. Дөрөв, агаарын бохирдол ноцтой өдрийг үр ашигтай даван туулах. Агаарын бохирдолд судалгаа хийж, шинжлэх ухаанчаар хандах үзэл бодлоо дээшлүүлэх. Тав, байгаль орчны хууль хэрэгжилт, хяналт шалгалтаа эрчимжүүлэх. Бүх нийгмээрээ хүчин зүтгэвэл цэлмэг тэнгэрийг жилээс жилд илүү харах болно гэжээ.
Ли Кэчян: Ус, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх. Экологийн хамгаалалт, бүтээн байгуулалтаа ахиулах. Ой модны чанар чансааг дээшлүүлж, ойжуулах талбайг 8 сая га-д хүргэнэ гэж онцолжээ.
