Баянзүрх дүүргийн ЗДТГ, Тариат сумын ЗДТГ, Архайнгай аймгийн Тариат сумын Нутгийн зөвлөлөөс гурав дахь жилдээ зохион байгуулж буй энэ өргөтгөсөн худалдаанд Архангайчууд өөрсдийн боловсруулсан цагаан идээгээ нийслэлчүүддээ хүргэхээр Улаанбаатарт зорин ирээд байна. Өнөөдрийн байдлаар тус сумын нийт 68 өрх өөрсдийн хийсэн цагаан идээгээ дэлгэн худалдаалж байна.
Амт, чанараараа гайхагдсан Архангайн цагаан идээ эрэлт ихтэй байх нь гарцаагүй. Цагаан идээ худалдан борлуулдаг ченжүүд дамжуулалгүй ийнхүү худалдан борлуулах нь нутгийн цагаан идээний нэр хүндийг хадгалж үлдэх зөв арга хэмжээ байж байна.
Энэ талаар тус үзэсгэлэн худалдааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, Тариат сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга П.Соёндүрмэд:
-Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд нийт 90 өрх, 40,2 тонн цагаан идээ худалдан оруулахаар болсон. Өнөөдөр нийт 68 өрх өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээ дэлгэн борлуулж байна. Маргааш нь бүх өрх бүтээгдэхүүнээ худалдан борлуулна. Өмнөх жилүүдэд бид мөн л ийм хэмжээний цагаан идээтэй ирж үзэсгэлэн худалдаанд оролцож байсан. Манай нутгийн цагаан идээ амт чанар сайтайн дээр үнэ хямд болохоор гурван хоногт л худалдан борлуулж дуусдаг. Энэ жил мөн тэгэх байх гэлээ.
Үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ.
Ингээд зарим бүтээгдэхүүний үнэ ханшаас танилцуулъя.
