Хятад улсын эртний маягийн бөхийн тэмцээн боллоо
2019-05-10 12:22
Хятад улсын эртний маягийн бөхийн тэмцээнд Алмаз түрүүлжээ.

Саяхан Хятад улсын Хармөрөн мужийн Харвин хотод зохиогдсон Хятад улсын өсвөр насны эртний маягийн бөхийн тэмцээний 60 кг Өвөр Монголын бөхийн ангийн залуу тамирчин Алмаз түрүүлж, Хятад улсын аваргын стандартад тэнцэж нутаг усандаа яруу алдар авч ирлээ.
Алмаз нь Өвөр Монголын Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошууны Баянхуа суурингийн Эрдэнбулаг багийн уугуул. Бөхийн өлгий хэмээгдсэн Үзэмчин нутагт төрж өссөн тэрээр хар багаасаа бөх барилдах дуртай байжээ. 4-р ангиас эхлэн бөхийн секцэд явж байсан аж.
2019 оны 02 дугаар сард Алмаз Өвөр Монголын бөхийн ангийн тамирчин болжээ.
Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх
