solongonews
Татварын хөнгөлөлт, хураамжийн бууралт, татварын буцаан олголт, татвар хураамжийг хойшлуулжээ
2022-10-14 12:58
Шинээр нэмэгдсэн татварын хөнгөлөлт, хураамжийн бууралт, татварын буцаан олголт, татвар хураамжийг хойшлуулсан нь 3.4 их наяд юаниас давжээ.

   Есдүгээр сарын 20-ны байдлаар Шинээр нэмэгдсэн татварын хөнгөлөлт, хураамжийн бууралт, татварын буцаан олголт, татвар хураамжийг хойшлуулсан нийт хэмжээ 3.4 их наяд юаниас давсан тухай Татварын ерөнхий газраас сэтгүүлч мэдээллээ.

 Нэг. Энэ оны 01-р сарын 01-нээс 09-р сарын 20-ны хооронд татвар төлөгчийн дансанд буцаан олгогдсон нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлт 2211.3 тэрбум юаньд хүрсэн байна. Төрөл бүрийн салбарыг авч үзвэл, боловсруулах аж үйлдвэрийн татварын буцаан олголт 581 тэрбум 800 сая юань болж, 26.3 хувийг эзэлж, хамгийн их ашиг хүртсэн салбар болжээ. Аж ахуйн нэгжийн хувьд жижиг, бичил үйлдвэрүүд гол ашиг хүртэж байна. Татварын хөнгөлөлт авсан татвар төлөгчдийн дотор жижиг, бичил аж ахуйн нэгжүүд 92 хувийг эзэлж, нийт татварын хөнгөлөлт 890.2 тэрбум юань болов.

 Хоёр. 01-р сараас 08-р сар хүртэл тус улс 591 тэрбум 600 сая юанийн татвар, хураамжийг бууруулав. Үүнд шинээр нэмэгдсэн татварын хөнгөлөлт 460 тэрбум 500 сая юаньд хүрч, хураамжийн шинэ бууралт 131 тэрбум 100 сая юань болжээ. Бодлогын зүйлийн хувьд, жижиг хэмжээний татвар төлөгчдөд зориулсан "зургаан татвар, хоёр хураамж"-ыг бууруулах бодлогыг цаашид ашиг багатай жижиг аж ахуйн нэгжүүд болон хувь үйлдвэр худалдааны өрхүүдэд хамруулж, 103 тэрбум 600 сая юанийн татварыг нэмж бууруулахаар болов. Үйлдвэрлэл, ахуй үйлчилгээний салбарын нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулах зорилгоор 60.4 тэрбум юань нэмсэн байна. Жижиг, бага ашиг орлоготой аж ахуйн нэгжийн татвар ногдуулах орлогыг 1 саяас 3 сая юаниар дахин бууруулж, нэмэлт татварыг 47.7 тэрбум юаниар бууруулжээ. Ажилтай холбоотой гэмтэл, ажилгүйдлийн даатгалын хэмжээг үе шаттайгаар бууруулах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 107 тэрбум 600 сая юанийн нэмэгдэл бууруулжээ.

  Гурав. Энэ оны 01-р сарын 01-ээс 09-р сарын 20-ны хооронд нийт 632 тэрбум 600 сая юанийн татвар хойшлуулсан байна. Үүнд: боловсруулах аж үйлдвэрийн жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжүүдийн татварыг хойшлуулах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хуримтлагдсан хойшлуулсан төлбөрийн хэмжээ 525.6 тэрбум юаньд хүрэв. Халдварт өвчинд нэрвэгдсэн хүнд хэцүү салбар, жижиг, дунд, бичил аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг 107 тэрбум юанийг хойшлуулав.

 Татварын ерөнхий газрын ахлах аудитор, Орлогын төлөвлөлт, нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Цай Зили хэлэхдээ “Татвар, хураамжийг дэмжих эдгээр бодлогыг хэрэгжүүлснээр аж ахуйн нэгжүүдийн ашиг хонжоо нэмэгдэж, макро эдийн засгийн зах зээлийг тогтворжуулахад хүчтэй дэмжлэг үзүүлсэн байна”.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл