Энэ оны ”Хос 11”-ийн худалдаа 10 гаруй тэрбум юаньд хүрчээ
2019-11-11 17:04
Энэ оны ”Хос 11”-ийн худалдаа 10 гаруй тэрбум юаньд хүрчээ.
Өнөөдрийн 00:00 цаг дөнгөж өнгөрөөд 1 минут 36 секунд гэхэд Tmall сайтын 2019 оны "Хос 11"-ийн хөнгөлөлттэй худалдаа 10 гаруй тэрбум юаньд хүрсэн бөгөөд 500 сая гаруй хэрэглэгч оролцсон байна.
Энэ онд Хятадын цахим худалдааны алдарт Алибаба компани "Хос 11"-ийн хөнгөлөлттэй худалдааг 11 дэх жилдээ зохион байгууллаа. 11 жилийн хөгжлийн үр дүнд Tmall-ийн "Хос 11"-ийн худалдаа дэлхийн цахим худалдааны наадам болон өргөжсөн юм. Алибаба компанийн тоо бүртгэлээс үзвэл, энэ оны "Хос 11"-ийн худалдаанд 200 гаруй улс орон, бүс нутгийн 22 мянга гаруй брэнд Хятадын цахим худалдааны наадмын арга хэмжээнд оролцоно.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
