solongonews
Бээжингийн хөгжмийн урлагийн IV үзэсгэлэн зохион байгуулагдав
2018-07-06 17:05
Бээжингийн хөгжмийн урлагийн IV үзэсгэлэн Бээжин хотноо зохион байгуулагдав.

Гурван өдрийн хугацаатай үргэлжилсэн Бээжингийн олон улсын хөгжмийн урлагийн IV үзэсгэлэн энэ сарын 06-нд Хятад улсын Олон улсын үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийсэн байна.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн нийт талбай 30 мянган кв.м бөгөөд 300 гаруй хөгжмийн зэмсэг дэлгэгдсэн байна. Үзэсгэлэн Хятад улсын онцлог бүхий өрнө дахины өнгө аяс, хөгжмийн онол зүй зэргээр гол сэдэв болгожээ. Хөгжмийн төрөл зүйлийн хувьд төрийн хөгжмийн сонгодог, европын гоо зүй, цахим хэлбэрийн хөгжим, хөгжмийн сурган хүмүүжил зэрэг агуулгыг хамруулж, хамгийн шинэ хөгжмийн хэлбэрийг дэлгэн харуулсан байна.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл