
-Монголд хэд дэх удаагаа ирж байна. Монголчууд хэр хүмүүс шиг санагддаг вэ?
-Монгол Улсдаа найман удаа иржээ. Зон олон нь их сайхан зочломтой, элгэмсүү зантай уриалгахан хүмүүс байдаг шүү дээ.
-С.Жавхлангийн “Алсад суугаа ээж” дууг дуулж олны танил болж байсан үе нь саяхан. Энэ дууг анх сонгож дуулсан талаараа сэтгэгдэлээ хуваалцахгүй юу. Тэрнээс хойш уран бүтээл хийсэн үү?
-Жавхлан ахынхаа “Алсад суугаа ээж” дуугаараа ард олны танил болсондоо ихэд баярладаг. Том болоод хоолой хувирсанаас хойш одоогоор шинэ уран бүтээл гаргаагүй байна даа.
Энэ дууг анх дуулах болсон тухайд гэвэл намайг бага байхад манай “Таван тансаг Хөлөнбуйр хүүхдийн дууны бүлгэм” гэж байдаг. Тэнд манай нэг ах энэ дууг дуулдаг байсан. Гэвч түүний хоолойны өнгө хувираад дуулж чадахаа больсон юм.
Тэгээд би тэр ахыгаа залгамж халаа болж энэ дууг авч дуулсан. Сүүлд нь “Авьяаслаг Хятад” гээд шоунд оролцохдоо энэ дууг дуулж нэгээр гарсан даа.
-Ер нь урын сандаа Монголын хэчнээн дуутай вэ. Алс хэтийнх нь зорилгыг сонирхож байна?
-Зорилго мөрөөдөл бий. Одоогоор сурагч тул хичээлдээ шамдан суралцаж байна. Миний мөрөөдөл бол дуучин, тоглогч болох санаатай. Монголынхоо олон сайхан дууг би мэднэ, бас дуулчихна.
-ӨМӨЗО-ны соёлын өдрүүд манайд үргэлжилнэ. Энэ үеэр урлагийн тоглолтондоо “Алсад суугаа ээж” дуугаа дуулах уу?
-Дуулна аа.
