solongonews
Ван И Камбожийн ГХ-ны сайдтай уулзав
2018-08-02 16:21
Ван И Камбожийн ГХ-ны сайдтай уулзав.

Хятадын Төрийн  зөвлөлийн гишүүн бөгөөд ГХ-ны сайд Ван И 08-р сарын 01-нд Сингапурт Зүүн Азийн хамтын ажиллагааны  ГХ-ны сайд нарын иж бүрэн хуралд оролцохоосоо өмнө Камбожийн Гадаад харилцаа,  олон улсын  хамтын ажиллагааны сайд Прак Сокхонтай хоёр талын уулзалт хийсэн байна.  

Камбож тун саяхан бүх  Камбожийн  их сонгуулийг  амжилттай хийсэнд Ван И баяр хүргээд: ерөнхий сайд Хун Сений удирдсан Ардын нам  дахин ялалт байгуулж байгаа нь Камбожийн ард түмэн Ардын намын удирдсан  засгийн газарт итгэж, үнэлж байгааг харуулж байна. Хятадын тал  Камбожийн  өөрийн бүрэн  эрх, тусгаар тогтнол, тогтвортой байдлаа хамгаалахын төлөө гаргасан хүчин  чармайлтыг эрс дэмжсээр ирсэн бөгөөд гадаадын ямарваа хүчин Камбожийн дотоод хэрэгт хөндлөнгөөс  оролцохыг эсэргүүцэж, Камбожийн тогтвортой байдлыг хамгаалах болон хөгжилд дэмжлэг үзүүлэх болно  гэжээ.

Ван И: Энэ он бол Хятад Камбож  дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой болох юм. Хоёр тал дээд давхаргын  харилцааг үргэлжлэн нягтруулж, “Бүс ба зам”-ын байгуулалтыг ахиулж, хөдөө  аж ахуйн бүтээгдэхүүн, соёл боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг  эрчимжүүлэх хэрэгтэй. Өнөөгийн тогтворгүй хүчин зүйл оршиж байгаа олон улсын  байдалд Хятад Камбож болон бүс нутгийн орнууд харилцан нягтарч, олон талд үзлийг  баримталж, ганц талт болон худалдааны ивээх үзлийг эсэргүүцэж, бүс нутгийн энх  тайван, тогтвортой байдлыг хамтаар хамгаалж, олон орны хамтын хөгжлийг ахиулах  хэрэгтэй гэжээ. 
 
Прак Сокхон: Хятад улс бол  Камбожийн ард түмний хамгийн сайн, хамгийн их итгэлтэй найз, Камбожийн тал  Хятадын талын Камбожид өгсөн эрс шуурхай дэмжлэг туслалцаад баярлаж байна,  ирээдүйн улс орны тогтвортой байдал болон хөгжлийг ахиулах явцад Хятадын дэмжлэг  туслалцааг үргэлжлэн олохыг хүсэж байна гэжээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл