solongonews
Элчин сайд Шин Хаймин сүрьеэгээс сэргийлэх үйл ажиллагааг дэмжинэ
2019-03-01 17:09
БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шин Хаймин тэргүүтэй хүмүүс 02 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын сүрьеэгээс сэргийлэх “Энхрий эрдэнэ” санд хүрч БНХАУ-ын Консулын нэрийн өмнөөс дэмжин тусалсан байна.

"Дэлхийн мисс-2018" тэмцээнд хүмүүнлэгийн ажлаараа “Шилдэг-20”-д шалгарсан мисс Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол” төслийг санаачлан, 2018 оны аравдугаар сараас эхлэн сайн дурын ажлуудыг явуулж буй юм.

Шин Хаймин хэлэхдээ: - Хятад, Монгол хоёр улс бол сайн хөрш, сайн найз. Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны харилцаа улам сайжран, бүх салбарт хамтын ажиллагааг тасралгүй зохион байгуулсаар байна. Энэ жил бол Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа. Хоёр хөрш ч ойн баяраа утга учиртай тэмдэглэн, Хятад, Монголын харилцаанд шинэ боломжийг байгуулна. Мөн эм эмнэлэг эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа ахиулж, иргэдийн сэтгэлийг холбон хоёр орны нөхөрлөлийг зузаатгая гэлээ.

Э.Энхриймаагийн санаачилж буй “Сүрьеэгүй Монгол” төслийг цаашид дэмжин ажиллана гэдгээ БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Шин Хаймин энэ үеэр мэдэгдсэн юм. 

Монгол Улсад жил бүр 4000 гаруй хүн сүрьеэгээр өвчилж, 200 гаруй хүн энэ өвчний улмаас хорвоог орхиж байна. Сүрьеэгийн өвчлөлийн 65 хувийг ид хийж бүтээх насны 15-44 насныхан эзэлж байна гэсэн статистик бий. Сүрьеэ өвчний эсрэг эмийг Монгол Улсын Засгийн газраас хангаж, нийт өвчтөний 85 хувийг эмчилж байгаа боловч энэ өвчний тархалт нийгэмд аюулын харанга дэлдсээр байна. 

Мөн Э.Энхриймаа дэмжлэг үзүүлсэн чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлсэн байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : mp.weixin.qq.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл