2024 онд Хятад улс Патентийн хамтын ажиллагааны гэрээнд (PCT) нэгдэн орсны 30 жилийн ой тохиож байна. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 3-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр, олон улсын патентын хамтын ажиллагаа, дэлхийн оюуны өмчийн засаглалыг ахиулах Хятадын арга хэмжээний талаар танилцуулах тухай асуухад: Хятад улс олон улсын патентын хамтын ажиллагаа, оюуны өмчийг хамгаалахыг дээд хэмжээнд чухалчилж, оюуны өмчийн жинхэнэ гүрэн, дэлхийн инновацийн газрын чухал туйл болсон байна.
Ван Вэньбинь хэлэхдээ "Хятад улс олон улсын патентын хамтын ажиллагаа, оюуны өмчийг хамгаалахыг чухалчилдаг. Хятад улс PCT-д элссэнээс хойшхи 30 жилийн хугацаанд олон улсын холбогдох дүрэм журмыг хянан, боловсронгуй болгоход идэвхтэй оролцож, дотоодын оюуны өмчийн эрх зүйн тогтолцоогоо тасралтгүй сайжруулж, Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлсээр иржээ. БНХАУ-ын өргөдөл гаргагчдын РСТ-ээр дамжуулан олон улсын патентын мэдүүлгийн тоо дөрвөн жил дараалан дэлхийд нэгдүгээрт бичигдэж, “Хятад улс оюуны өмчийн жинхэнэ гүрэн, дэлхийн инновацын газрын чухал туйл болсон байна.
Оюуны өмчийг хамгаалах нь инновацийн хөгжилд чухал дэмжлэг болсон юм. Хятад улс патентлагдсан технологийн дэмжлэгтэйгээр оюуны өмчийн эрхийн чанар, үр ашгийг тасралтгүй дээшлүүлж, инновацын эрч хүчийг түгээн дэлгэрүүлэх ажлыг түргэтгэж байна. Өнөөгийн байдлаар Хятад улс нарны зайны патентыг дэлхийн хэмжээнд 126.400-д хүргэсэн бөгөөд энэ нь дэлхийд нэгдүгээрт жагсаж байна. Хятадын шинэ эрчим хүчний автомашины борлуулалтын шилдэг 10 гол компани нь дэлхийн хэмжээнд 100, мянган гаруй хүчин төгөлдөр патент эзэмшиж, ногоон болон нүүрстөрөгч бага ялгаруулдаг аж үйлдвэрийг тэргүүлж, дэлхийн зах зээлд тус дэм үзүүлж байна.
Хятад улс оюуны өмчийн салбарыг гадаад ертөнцөд нээж, зах зээлд чиглэсэн, хууль эрх зүйн болон олон улсын тэргүүн зэрэглэлийн бизнесийн орчинг бүрдүүлсээр байна. Гадаадын өргөдөл гаргагчид Хятадад арилжааны үйл ажиллагаа, оюуны өмчийн зохион байгуулалтыг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл нэмэгдсээр байна. Өнгөрсөн 10 жилд "Бүс ба зам"-ыг хамтран байгуулж буй нийт 115 орон Хятадад 253 мянган патент авах хүсэлт гаргасан бөгөөд жилийн дундаж өсөлт 5.4 хувьд хүрэв. 2022 оны эцсийн байдлаар Хятадад хүчин төгөлдөр гадаадын шинэ бүтээлийн патентын тоо 861 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.5 хувиар нэмэгдсэн нь Хятадын оюуны өмчийн хамгаалалтад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг хүлээн зөвшөөрснийг бүрэн харуулж байна.
Ирээдүйгээ харж, Хятад улс нээлттэй, хүртээмжтэй, тэнцвэртэй, бүх нийтээр ашиг тустай байх зарчмыг үргэлжлүүлэн баримталж, оюуны өмчийн салбарт олон улсын солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн оюуны өмчийн засаглалын хөгжлийг улам ахиулна. Шударга, үндэслэлтэй чиглүүлж, инновацыг бүх улс орны олон хүнд үр өгөөжөө өгөх боломжийг олгож, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг ахиулах болно" хэмээн онцолжээ.
