Зургаадугаар сарын 20-ны өдөр Хөххотноо зохион байгуулсан ”Бээжин, Өвөр Монголын бүс нутгийн хамтын ажиллагааны ололт амжилт болон хэтийн төлөв” дээр ӨМӨЗО-ны Хөгжил, шинэчлэлийн хорооны орлогч дарга Хэ Яүнгүө танилцуулахдаа, шинэ эринд Өвөр Монгол болон Бээжин хамтран "Нэг бүс нэг зам" стратегид үйлчлэн, хамтран ”Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтыг дэмжиж, Орос болон Монгол руу чиглүүлсэн хурдны тээврийн коридор болон далай хуурай нэгдсэн тээврийн зам шугамыг хамтран байгуулна гэв.
Бээжин Өвөр Монгол олон жил хамтран ажиллав.
1996 онд Намын Төв хороо, Төвийн Зөвлөл ядуурлыг бууруулах асуудалд хамтран ажиллах чухал шийдвэр гаргасанд, Бээжин, Өвөр Монгол хамтран ажиллаж, 2010 онд хоёр тал эдийн засаг, нийгмийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
"Арван хоёрдугаар таван жил"-ийн төлөвлөгөөний дагуу, Бээжин, Өвөр Монгол хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтын ажиллагаа явуулж, бүх талд амжилт гарган, Бээжин хотын 1930 гаруй хамтын ажиллагааны төслийг оруулан, 560 тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг татаж, Бээжин хот Өвөр Монголын хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр болж байна. Үүний зэрэгцээ Өвөр Монгол Бээжингийн хамгийн том эрчим хүчний хангамжийн бааз төдийгүй түүний цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 40 гаруй хувийг хангаж байна.
"Нэг бүс нэг зам "-ын бүтээн байгуулалтыг ахиулах ажилд Өвөр Монголын албаны талд "Урьдчилсан төлөвлөгөө" гаргав.
Хэ Яүнгүө хэлэхдээ: - Шинэ эринд Бээжин Өвөр Монголын хамтын ажиллагаа нь шинэ хөгжлийн боломж тохиолоо оллоо. Хоёр орны Намын хороо, Засгийн газар "Арван гуравдугаар таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд иж бүрэн хамтын ажиллагааны гэрээ, хамтын ажиллагааны тусламжийн төлөвлөлтийг байгуулж, ерөнхий санаа, гол ажлуудыг тодорхойлсон байна.
Бээжин, Өвөр Монгол хамтран "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг дэмжиж, нийслэлийн чадавхын ачааллыг хөнгөрүүлэх, улсын ядуурлыг бууруулах зэрэг стратегийн бодлогын дагуу Бээжин, Тянжин, Хэ Бэйн нэгдсэн хөгжлийн эдийн засгийн бүсэд санаачилгатайгаар нэгдэн, Бээжин Өвөр Монголын хамтын ажиллагаа нь дан ганц ядуурлыг бууруулж байснаас орон нутгийн иж бүрэн хамтын ажиллагаа болж, харилцан дэмжсэн хамтран ашиг хүртсэн шилжилтийг биелүүлэв.
