solongonews
Тал нутгийн соёлын 19 дэх наадам нээлтээ хийнэ
2022-07-27 16:14
Тал нутгийн соёлын 19 дэх наадам 07-р сарын 30-нд нээлтээ хийнэ.

    ӨМӨЗО-ы Засгийн Газрын Хэвлэл Мэдээллийн албаны хэвлэлийн бага хурлаас 07-р сарын 26-ны өдөр мэдээлснээр 07-р сарын 30-аас 08-р сарын 31-ний хооронд Хятад, Өвөр Монголын тал нутгийн соёлын 19 дэх наадам Хөххотод нээлтээ хийнэ гэлээ. Энэ жилийн Тал нутгийн соёлын наадам олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, чанартай бүтээгдэхүүнээр баялаг, харилцан туршлага солилцох, соёлоо хуваалцах томоохон арга хэмжээ болох юм. Соёлын наадмаар 25 төрлийн үйл ажиллагаа зохион байгуулна.

    07-р сарын 30-ны үдэш ӨМӨЗО-ы Биеийн тамирын ордонд болох нээлтийн ёслолыг "ӨМӨЗО-ы сонгодог дууны концерт" хэлбэрээр толилуулах бөгөөд 20 гаруй дуучид Өвөр Монголын сонгодог дууг дуулан үзэгчдийн хүртээл болгоно.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл