solongonews
Олон улсын захын худалдаа жуулчдын тэргүүн сонголт боллоо
2016-08-05 21:41
Олон улсын захын худалдаа жуулчдын тэргүүн сонголт болж байна.

Энэ сарын сарын 3-ны өдөр ШУӨЗО-ы төв Өрөмч хотын олон улсын захтай жуулчид танилцан, бэлэг дурсгалын бараа худалдан авч хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Эх сурвалжид тэмдэглэснээр 7 дугаар сард уг зах давхардсан тоогоор 800 мянган жуулчдыг хүлээн авсан байна.

Шиньжяны олон улсын зах 2003 оны 6 дугаар сарын 26-нд байгуулагдсан бөгөөд 40 мянган хавтгай дөрвөлжин метр бүхий том зах юм. Энд Исламын соёл, барилга, үндэстний бараа бүтээгдэхүүн, хоол хүнс, идээ ундаа зэрэг төрөл бүрийн сонирхолтой зүйлсээр орчин бүрдүүлж, Шиньжяны аялал жуулчлалын бүтээгдэхүүний бөөний зах, жуулчдын үзэж сонирхох төв болсоор иржээ.

Зуны улиралд Шиньжянд аялал жуулчлалын оргил үе болдог. Тал нутаг, нуур цөөрөм, уул ус зэрэг байгалийн сайхан өнгө төрхөөрөө олон орны жуулчдын сонирхлыг татдаг. Зочид буудлын хэрэглээ нэмэгдэж, Турпан, Кашгар зэрэг зарим нутгаар буудал олдохгүй байх тохиолдол гардаг байна. 

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл