Хятадын Гаалийн ерөнхий газрын 07-нд гаргасан статистик тоо баримтаас үзвэл, энэ оны эхний 11 сард Хятадын бараа бүтээгдэхүүний худалдааны импорт экспортын нийт хэмжээ нь 29.04 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.8 хувиар нэмэгдэн үргэлжлэн сайжирч, хурдтай нэмэгдэх төлөвтэй байна.
Эхний 9 сард Хятадын гадаад худалдааны нэмэгдлийн хурд нь энэ ондоо сөрөг байснаасаа анх удаа эерэг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.7 хувиар нэмэгдсэн бол эхний арван сард энэ үзүүлэлт 1.1 хувьд хүрчээ.
Эхний 11 сард ерөнхийдөө экспортын хэмжээ 16.13 их наяд юаньд хүрч, 3.7 хувиар өссөн ба импортын хэмжээ нь 12.91 их наяд юань байсан нь 0.5 хувиар буурсан үзүүлэлт боллоо.
АСЕАН нь Хятадын хамгийн том худалдааны түнш болж байна. Хятад улс чөлөөт худалдааны гэрээг байгуулахын төлөө идэвхтэй зүтгэж буйн улмаас гадаад худалдааг улам тогтвортой чансаатай хөгжүүлэх төлөвтэй байна гэж шинжээчид үзэж байна
