Монгол Улсын Өмнөговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар тус аймгийнхаа залуу малчдын төлөөлөгч болсон 15 малчдаа зохион байгуулж, 2017 оны 10-р сарын 31-ний өдрөөс 11-р сарын 02-ны өдрийг хүртэл Өвөр Монголын Баяннуур аймгийн Урадын дунд хошуутай танилцан суралцаж, туршлага солилцсон байна.

н.Батсайхан:
- Монгол Улсын Өмнөговь аймгийн малчин ба залуу малчны төлөөлөгчөөр Урадын дунд хошууны малчдын үйлдвэрлэл амьдрал, маллах арга хэлбэр, орон сууц, үхрийн саравч зэрэг суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалттай танилцахын зэрэгцээ тухайн газрын малчидтай туршлага солилцсондоо амжилт ихтэй, сэтгэл ханамжтай буйгаа илэрхийлсэн юм.
Сүүлийн жилүүдэд Баяннуур аймгийн Урадын дунд хошуу нь Хятад, Монгол хоёр улсын нөхөрсөг харилцааг сайжруулан хоёр тал солилцоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, арилжаа, жуулчлал, соёл, боловсрол, эм эмнэлэг, тариалан мал аж ахуй зэрэг тал дээр гүнзгийрэн улсаас хэрэгжүүлсэн “Нэг бүс нэг зам” , “Хятад, Монгол, Оросын аж ахуйн зам ”-г бүтээн байгуулах зэрэг чухал арга бодолд суурилан, хоёр улсын иргэдийн нөхөрсөг харилцааг зузаатгаж, хоёр улс, хоёр газар орны хамтын ажиллагааны урт хугацаатай, эрүүл, тогтвортой хөгжлийг дэмжсэн байна.







