solongonews
Ван И гадаадын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийв
2018-07-12 16:47
Ван И гадаадын төлөөлөгчидтэй хэлэлцээ хийв.

Төрийн зөвлөлийн гишүүн  бөгөөд гадаад харилцааны сайд Ван И, Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын сайдын зэрэглэлийн VIII хуралд оролцсон Алжир, Палестин, Сомали,  Мавритани, Тунис, Йемен, Ливи долоон орны сайд нартай 07-р сарын 11-нд Бээжин хотод хэлэлцээ хийв.
Ван И, Палестиний Гадаад харилцаа, харьяат нарын үйл хэрэг хариуцсан сайд Рияд Аль-Малкитай уулзахдаа: Палестины ард түмний үндэсний хууль ёсны эрхээ сэргээх шударга үйлсийг БНХАУ үргэлжлүүлэн дэмжинэ гэжээ.

Аль-Малки: “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын хүрээнд Палестины тал БНХАУ-тай ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Дундад Дорнодын асуудал, ялангуяа Палестины асуудлаар БНХАУ зөв байр суурь баримталсаар ирсэн. БНХАУ Дундад Дорнодын энхийн үйл явцыг эртхэн эхлүүлж, хоёр орны төслийг хэрэгжүүлэх талаар улам их үүрэг гүйцэтгэхийг Палестины тал хүсэж байна гэжээ.
Ван И, Тунисын Гадаад хэргийн сайд Кимайз Жининатай уулзахдаа: Хоёр тал Хятад, Арабын хамтын ажиллагааны чуулга   уулзалтын үр дүн, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг сайтар хангаж, "Бүс ба зам" санаачилгын хүрээнд хоёр орон хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ёстой гэжээ. 

Жинина: “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоход Тунис улс бэлэн байна. Умард Африкийн бүс нутаг энэ санаачилгын чухал ач холбогдолтой газар болно хэмээн найдаж байна гэжээ. Уулзалтын дараа, хоёр тал "Бүс ба зам" санаачилгыг хамтдаа ажил хэрэг болгож, бүтээн байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зуржээ. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл