
Цагаан идээн нь манай монголчуудын амьдрал ахуйд бий болсон идээний нэг төрөл зүйл юм. Цахар цагаан идээн нь төрөл зүйл олон, амт сайхантайгаараа онцлог хааны ордны цагаан идээ гэх алдартай. Шулуун хөх хошууны Бошуудай сумын Нарийн нуур багийн Сүртэд нутагтай малчин Долоод Эрдэмтийнх энэхүү уламжлалт цагаан идээнийхээ соёлыг өвлөж яваа юм.
Малчин Долоод Эрдэмтийнх 30 гаруй га газар нутагтаа цөөхөн тооны үхэр маллаж сүү саалиараа орлого олж байна. Сүү сайтай нэг хөгшин улаан үнээнээс нь өдөрт бараг 20 гаруй л сүү гардаг гэнэ. Бүх үнээгээ саагаад 35-40 л сүү авдаг. Эрдэмт цагаан идээгээ борлуулахдаа хуруудаа килограмм бүрийг 50 юаниар зарж, хэрчсэн хатсан хуруудаа килограмм бүрийг 100 юаниар зардаг байна. “Бусад дэлгүүрийн хурууднаас шарсан амт амтагддаг, харин Эрдэмтийн дэлгүүрийн хуруудаас сайхан сүүний амт гардаг” гэж нутгийн буурал ярьж байлаа.
Нутаг бага ч өөрийн ухаанаараа бага багаар хуримтлуулж ирсэн амьдралдаа сэтгэл хангалуун амьдарч байгаа малчин Долоод Эрдэмт санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж, ганц хүү нь энэ жил цэрэгт элсэн оржээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг энэ дээ. Орой үнээ саах цаг болоход тугал нь уядаг модныхоо дэргэд зогсоод эзнээ хүлээж байсан нь их сонин санагдаж гайхшруулж байсан юм. Өөдлөх айлын мал нь хүртэл заншилтай байдаг гэж энэ биз.
- Манай ээж уг нь цагаан идээг их сайхан хийдэг хүн байсан. Одоо авгайтайгаа энэ дээдсийн уламжлалт байгалийн эко бүтээгдэхүүн болох цагаан идээний үнэ өртгийг бууруулахгүйн тулд өвлөн нандигнаж явна. Цагаан идээгээ манайх хошууны төв Шант сууринд хүргэн зарж орлого олж байна. Хүмүүст нэлээд таашаагдаж тогтсон хэрэглэгчидтэй болсон байгаа. Цаашид зах зээл дээр илүү өргөн хэмжээтэй хөгжүүлэх бодолтой байна гэж малчин Долоод Эрдэмт ярьж байлаа.
