
Баяннуур хотын Урадын дунд хошууны “Тэнгэрлэг унаач” мотоциклын багийнхан Тянь Жинь хотод болсон “Олон улсын мотоциклын шагналт уралдаан”-д оролцож, улсын дотооддоо 2-р байранд оржээ.
Баяннуур хотын Урадын дунд хошууны “Тэнгэрлэг унаач” мотоциклын клуб нь 2008 онд байгуулагдаж, арван жилийн хугацаанд Нарс, Зандан зэрэг мотоциклчдын хамтын хүчин зүтгэлээр маш сайн хөгжсөн бөгөөд Хятад улсын улсын зэрэглэлийн уралдаанд олон удаа оролцож, олон олон шагнал хүртэж, Хятад улсын улсын мотоциклын уралдааны эгнээнд нэр алдраа мандуулж ирсэн байна.
“Тэнгэрлэг унаач” мотоциклын клуб нь шинэ цаг үеийн мотоциклын уралдааны соёл, наадмын орчныг бий болгож, хамгийн шинэ хэлбэрийн мотоциклоор уралдахыг зоригтой туршиж, “Тэнгэрлэг унаач” мотоциклын клубээ улс орондоо нэр алдартай, дэлхийн тэргүүний мотоциклын клуб болгохоор хичээж, тал нутгийн нүүдэлчин үндэстний сүр жавхааг гайхуулсан олон шилдэг мотоциклын унаачийг хүмүүжүүлэхээр хичээж байна.





