Эхний улиралд аялал жуулчлалын бүтээгдэхүүн, байгалийн үзэсгэлэнт газруудын тасалбарын онлайн борлуулалт өссөн байна.
Худалдааны яамны цахим худалдааны хэлтсийн дарга:
- Эхний улиралд Хятад улсын онлайн жижиглэн худалдааны зах зээлийн нийт цар хүрээ тогтвортой өссөн байна. Үндэсний статистикийн газрын тоо баримтаас үзвэл, эхний улиралд үндэсний онлайн жижиглэнгийн худалдааны хэмжээ 3.29 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.6 хувиар өсөв. Үүний дотор биет барааны онлайн жижиглэнгийн худалдааны хэмжээ 2.78 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.3 хувиар нэмэгдэж, нийгмийн хэрэглээний барааны жижиглэн худалдааны нийт худалдааны 24.2 хувиар эзэлж байна.
