solongonews
Урт замын аян дайн дэлхийн фашизмын дайны ялалтад чухал хувь нэмэр оруулсан
2016-10-13 21:31
Урт замын аян дайныг эргэн дурсахад бид түүний түүхэн учир утгыг хэрхэн ойлговол зохистой вэ?

      80 жилийн өмнөх 1936 оны 10 дугаар сард ХКН-ын удирдсан ажилчин тариачны улаан армийн гурван гол хүчин Ганьсү мужийн Хүй Нин сяньд уулзаж урт замын аян дайн хэмээх Хятадын орчин үеийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай цэргийн ажиллагааг эцэслүүлсэн юм. Өнөөдөр урт замын аян дайныг эргэн дурсахад бид түүний түүхийн учир утгыг хэрхэн ойлговол зохистой вэ? Урт замын аян дайны зориг санаа өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлж байгаа өнөө үеийн Хятад улсад ямар бодит ач холбогдолтой вэ? ХКН-ын төв хорооны Намын түүх судлах газрын Боловсрол ухуулгын албаны орлогч дарга профессор Шюе Чинчао манай радиод ярилцлага өгөхдөө:

- Урт замын аян дайны ялалтын ач холбогдол Хятадын түүхэнд төдийгүй дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Өнөөдрийн Хятад орон "Хоёр нэг зуун жил" зорилтыг биелүүлэх нь шинэ үеийн урт замын аян дайн юм гэж хэлсэн байна.

       Өнгөрсөн зууны 30-аад оны эхээр Хятад улсад Японы милитаризмын түрэмгийллийн хүнд хэцүү үе байлаа. Профессор Шюе Чинчаогийн үзэж байгаагаар, урт замын аян дайн нь хэрэг дээрээ улаан арми болон гоминдан намын хооронд дайны ялагдлын нөхцөлд хийсэн стратегийн өөрчлөлт юм. Гэвч урт замын аян дайны явцад ХКН-ын удирдсан улаан арми хатуу бэрхийг даван туулж, гадаад дотоодын байдлыг нухацтай судалсны дүнд Хятадын ардын хувьсгалын гол цэгийг умард нутаг руу шилжүүлснээр бүх Хятадын дайны ялалтад бат бэх суурь тавьсан гэжээ.

        - Урт замын аян дайны явц нь цэрэг дайны стратегийн шилжилт, улс төрийн стратегийн урагшлалтыг уялдуулж, урт замын аян дайны явцад олон улсын, дотоодын байдлын шаардлагын дагуу, умард зүгт мордон Японы түрэмгийллийн эсрэг тактикийн жанжин чиг шугамыг тогтоосон билээ. Эцсийн бүлэгт ХКН-ын Төв Хороо Улаан Армийн 3 их гол хүчийг удирдан, Шааньши, Ганьсүгийн хувьсгалын суурин газарт цугларч, Ва Яобаогийн хуралдаанаар Японы түрэмгийллийн эсрэг үндэстний нэгдмэл фронтын тактикийн жанжин шугамыг тогтоож, Ши-Аний хувьслыг энхийн аргаар зохицуулан, Гоминьдан, Коммунист хоёр намыг хоёр дахь удаа хамтран ажиллуулж, Японы түрэмгийллийг эсэргүүцэх бүх Хятадын хэмжээний дайнд бүрэн бэлтгэл хийсэн гэж хэлсэн байна.

      Намын түүх судалгааны ажлыг олон жил хийсэн профессор Шүе Чинчаогийн үзэж байгаагаар, Хятадын дайны талбар нь фашизмын эсрэг дэлхийн дайны дорнодын дайны гол талбар бөгөөд ХКН-ын удирдсан цэрэг арми бол Хятад улс Японы фашистуудыг ялж чадсаны тулгуур хүчин мөн. Эдгээр нь урт замын аян дайны агуу ялалттай салшгүй холбоотой юм.

      Шүе Чинчао: - Японы империалистууд тухайн үед Хятадын зүүн хойд нутгийг булаан эзэлж, умард нутаг руу өнгөлзөж, умард нутагт хувьсал гаргасан юм. Олон улсын хүрээнд Герман, Итали, Японы фашистууд фашист дайны 3 том үүсвэр болоод байлаа. Иймээс олон улсын хүрээнд Коминтернээс фашистын эсрэг нэгдмэл фронт байгуулах явдлыг дэвшүүлсэн байна. ХКН урт замын аян дайн, Ва Яобаогийн хуралдаанаар дамжин, Японы түрэмгийллийн эсрэг үндэстний нэгдмэл фронтын тактикийн жанжин чиг шугамыг тогтоосон юм гэж хэллээ.

     Урт замын аян дайны агуулга юу вэ? Урт замын аян дайныг дурсан тэмдэглэж байгаа нь өнөөгийн Хятад улсад ямар ач холбогдолтой вэ? Шюе Чинчао хэлэхдээ, Урт замын аян дайны зориг санаа нь өөр өөр түүхэн нөхцөлд өөр өөр агуулгатай юм. Миний бодлоор Урт замын аян дайны зориг санаа бол Хятадын үндэстнүүдийн язгуур ашиг сонирхол, ХКН-ын удирдлага доор бэрхшээлээс айхгүй, түмэн бэрхийг давж, нэг сэтгэл нэг зоригоор баатарлаг тэмцэж, эцэст нь зорилгодоо хүрэх явдал юм. Бид одоо Урт замын аян дайны зориг санаагаар, шинэ урт замын аян дайныг эхлүүлж байна. Өнөөгийн байдлаар, ХКН байгуулагдсаны 100 жилийн ойн үеэр бүх талаар чинээлэг нийгэм байгуулж, БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойн үеэр Хятадын орчин үеийн бүтээн байгуулалтыг биелүүлэх гэж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл