solongonews
Ли Кэчян Вьетнамын ерөнхий сайд Нгуен Суан Фукт баярын цахилгаан илгээв
2021-01-18 11:05
Ли Кэчян Вьетнамын ерөнхий сайд Нгуен Суан Фукт баярын цахилгаан илгээв

    Хятад улсын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 01-р сарын 18-нд Хятад, Вьетнам дипломат харилцаа тогтоосны 71 жилийн ойг тохиолдуулан Вьетнамын Засгийн газрын ерөнхий сайд Нгуен Суан Фукт баярын цахилгаан утас илгээв.

Ерөнхий сайд Ли Кэчян баярын цахилгаандаа:

  Хятад, Вьетнам харилцан чухал хөрш бөгөөд хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд хөгжлийн сайн чиг хандлагаа хэвээр хадгалсаар ирэв. Өнгөрсөн жил хоёр орон хамтдаа цар тахлын халдвартай тэмцэж, ажил хэрэгч хамтын ажиллагааг нэмэгдүүлэх талаар маш сайн харилцаж, Хятад-АСЕАН-ны харилцаа, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хамтдаа урагш хөгжүүлэх талаар шинэ ахицад хүрлээ. Шинэ ондоо Вьетнамын талтай хамтдаа улс төрийн итгэлцлээ бататган, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хөгжлийн стратегийн холболтоо түргэсгэн, хамтын ажиллагааны өсөлтийн шинэ цэг бий болгож, хоёр талт хамтын ажиллагааны шинэ хөдөлгөх хүчийг улам нэмэгдүүлэн, Хятад, Вьетманын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны агуулгыг тасралтгүй баялаг болгож, хоёр орон, бүс нутгийн ард түмэнд нэн сайн ашиг тус хүртээхэд Хятадын тал бэлэн байна гэж тэмдэглэсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл