solongonews
Хятад улсын гадаад дахь Күнзийн институтийн тоо нийт 511-д хүрчээ
2017-07-19 10:47
“Хятад улсын хэл үсэг бичгийн хөгжлийн тайлан (2017)” цагаан хавтастай номонд тэмдэглэснээр Хятад улсын гадаад дахь Күнзийн институтийн тоо нийт 511 хүрсэн байна.

     Хятадын Боловсролын Яам болон Хятадын Үндэсний Хэл Үсэг Бичгийн Ажлын Комисс хамтран 7 дугаар сарын 18-ны өдөр Бээжинд “Хятад улсын хэл үсэг бичгийн хөгжлийн тайлан (2017)” цагаан номыг тараажээ. Тайланд тэмдэглэснээр, хятад стандарт хэлний дэлгэрсэн хэмжээ 2000 оны 53 хувиас 2015 он хүрэхэд 73 хувьд хүрчээ.

Хятад хэл соёлын гадаад улсад дэлгэрсэн тухай тайланд тэмдэглэснээр, 2016 онд шинээр 84 Күнзийн институт болон бага, дунд сургуулийн Күнзийн хичээлийн танхим байгуулсан байна. Өнөөг хүртэл Хятад улс дэлхийн 140 гаруй улсад 511 Күнзийн институт болон 1073 бага, дунд сургуулийн Күнзийн хичээлийн танхим байгуулсан ба бүртгүүлсэн сурагчдын тоо 2,1 сая хүрсэн бөгөөд 46 мянган багш ажилтантай. Үүний дунд “Нэг бүс нэг зам” дагуух орны 51 улс оронд 134 Күнзийн институт болон 130 бага, дунд сургуулийн Күнзийн хичээлийн танхим байгуулж, ЕХ-ны 28 орнууд болон Дунд, Зүүн Европын 16 орнуудыг бүрэн хамарсан байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Ардын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл