Лос-Анжелес хотноо АНУ-ын телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг 68 дахь удаагийн "Primetime Emmy Awards" ёслол болж байна. Дэлхий дахин телевизийн одуудын амжилт төдийгүй улаан хивсний зочдын гоёлыг анхааран сонирхож байна.

68 дахь удаагийн "Emmy Awards"-ын шагналд нэр дэвшигчид өнгөрсөн долоодугаар сард тодорсон байгаа.
Өнгөрсөн жилийн Emmy-гээс ихэнхи шагналуудыг түүсэн "Game of Thrones" цуврал энэ жил 23 төрөлд нэр дэвшсэн байгаа. Үзэгчдийн дуртай бас нэгэн алдартай цуврал болох "American Crime Story" цуврал "Game of Thrones"-оос нэг шагналаар дутуу буюу 22 төрөлд нэр дэвшжээ. Мөн энэ жилийн Emmy Awards-д Кевин Спейси, Лив Шрайбер, Мэттью Риз, Керри Вашингтон, Кирстен Данст, Эми Шумер ба Клэр Дэйнс нар өрсөлдөж байна.
Ингээд Microsoft Theatre-ын өмнөх улаан хивсэн дээрх одуудыг хамтдаа харцгаая.













