Бээжингийн өвлийн олимп нээгдэхэд 457 хоног үлдээд байгаа ба олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өдөр дөхөж буй үеэр 12-р сарын 02-нд Бээжингийн өвлийн олимпийн зохион байгуулах хороо, Хятадын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо болон Бээжин хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо зэрэг байгууллага нэгж хамтран “Хятадын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цас мөсний спортын V наадам”-ыг зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээг 2016 оноос эхлэн уламжлал болгон жил бүр зохион байгуулж ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд олимпод оролцох, мөс цасны спортоор хичээллэх брэнд арга хэмжээ болсон юм.
Дашрамд дуулгахад, 2022 оны 03-р сарын 04-нөөс 03-р сарын 13-ны хооронд Бээжингийн өвлийн параолимп Бээжин, Жанчхүү хоёр хотод зургаан том төрлийн 78 жижиг төрлийн тэмцээн зохион байгуулж, улс орнуудын тамирчид 78 алтан медалийн төлөө өрсөлдөх юм.
