
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 06-ны өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчийн асуултад хариуллаа. Тэрээр:
- Хятад улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 05-р сарын ээлжит даргаар албан ёсоор томилогдсон. Улмаар бид үүрэг хариуцлагаа чин үнэнчээр биелүүлж, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх Аюулгүйн зөвлөлийн үйл хэргийг дэмжин, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад илүү их хувь нэмэр оруулах болно гэж хариулсан байна.
Ван Вэньбинь:
- Аюулгүйн зөвлөл нь 05-р сард Дундад Дорнод, Сири, Йемен, Ирак, Ливи, Сомали, Сахел, БНАСАУ, Босни зэрэг бүс нутгийн асуудлыг авч хэлэлцэнэ. Хятад улс 05-р сарын 07-нд "Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалъя: Олон талт үзэл болон НҮБ-гаар гол цөм болгосон олон улсын тогтолцоог хамгаалах нь" сэдэвт өндөр түвшний видео хурал зохион байгуулж, 05-р сарын 19-нд "Африкийн энх тайван ба аюулгүй байдал: Африкийн цар тахлын дараах сэргээн босголтыг дэмжиж, мөргөлдөөний үндсэн шалтгааныг арилгах нь” сэдвээр олон нийтийн мэтгэлцээн зохион байгуулах бөгөөд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И видео хэлбэрээр хоёр уулзалтыг хөтлөх болно гэж мэдэгдлээ.
