solongonews
Өнөөдөр 22:04 цагт ”Тянь Гүн 2”-ыг хөөргөнө
2016-09-15 20:50
Өнөөдөр буюу 9-р сарын 15-ны 22 цаг 04 минутад Хятад улс ”Тянь Гүн 2” сансрын лабораторийг хөөргөх гэж байна.

 

     Энэхүү лабораторийн урт нь 10.4 метр, диаметр нь 3.35 метр, хүндийн жин нь 8.6 тонн. Сансрын уудамд хоёр жил ажиллах бөгөөд 2 нисэгчид 30 хоногийн ажиллаж амьдрах нөхцөлөөр хангах юм байна. Энэхүү лабораторийг гол нь  "Шэньжөү 11" нисэгчтэй сансрын хөлөгтэй холбох зорилготой бөгөөд холбосны дараа сансрын орон зай болон хэрэглээний техник мэргэжлийн зэргийн туршилт өрнүүлэх юм байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : http://news.163.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл