solongonews
Эрүүл мэндэд тустай хүнсний бүтээгдэхүүн
2020-02-08 15:19
Хүнсний бүтээгдэхүүн

Загасны тос: Загасны махыг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэдэг хүмүүс, огт хэрэглэдэггүй хүмүүсийг бодвол зүрх судасны өвчнөөр нас барах нь ховор байдаг байна.

Долоо хоногт 1-2 удаа загасны махан хоол хэрэглэж байх нь зүрх судасны өвчнийг багасгахад тустай. Загасны тос уувал цусан дахь холестеролын хэмжээ болон цус өтгөрөхийг багасгадаг. Загасыг хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг Япон зэрэг орны хүмүүс өндөр насалдаг, зүрх судасны өвчнөөр нас барах нь бараг үгүй.

Витамин: Өдөрт нэг грамм витамин С хэрэглэвэл холестеролын хэмжээг бууруулдаг байна. Витамин С-ээр баялаг хоол хүнсийг өргөн хэрэглэх нь зүйтэй.

Буурцаг: Бүх төрлийн буурцаг нь биед холестерол шингэхийг багасгадаг учир тэдгээрийг хоол хүнсэндээ өргөн хэрэглэх нь чухал

Сармис: Сармис нь мөн цус нөжирч, өтгөрөхийн эсрэг нөлөө үзүүлж чаддаг учир зүрхэнд сайн. Зарим орны хүмүүсийн өргөн хэрэглэдэг хоол хүнсэнд хийсэн судалгаанаас үзэхэд Грек, Итали  зэрэг сармис их хэрэглэдэг орны хүмүүс бусад орны хүмүүсийг бодвол зүрхний өвчин бага тусдаг байна. Сармисны шингэн хэлбэрээр найруулсан бэлдмэл байдаг бөгөөд үүнийг авч хэрэглэвэл амнаас эвгүй үнэр үнэртэхийг багасгана.

Кали: Калитай хоол унд – гадил жимс, үзэм, хар чавга, төмс, лууван, улаан лооль зэргийг өргөн хэрэглэвэл холестеролын түвшингээ 20 хувь бууруулах боломжтой.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл