solongonews
Хятад Орос ардчилал болон хүний эрхийн асуудлаарх семинарыг зохион байгуулав
2021-11-19 16:35
Хятад Орос ардчилал болон хүний эрхийн асуудлаарх семинарыг зохион байгуулав.

1-р сарын 18-нд Хятадаас Женевт суугаа суурин төлөөлөгчид, ОХУ-аас Женевт суугаа суурин төлөөлөгчид хамтран “Ардчилал ба хүний эрх: Хамтын хүсэл зорилт, баялаг практик” онлайн семинарыг зохион байгуулав. 50 гаруй орны суурин төлөөлөгчид болон өндөр зиндааны дипломат албан тушаалтан, засгийн газрын бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид болон мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчид зэрэг 130 гаруй хүн оролцов.

Хятадаас Женевт суугаа суурин төлөөлөгчдийн түр хамаарагч Ли Сүн хэлэхдээ: Ардчилал бол нийт хүн төрөлхтний хамтын үнэ цэнэ, хүний эрх бол улс орнуудын ард түмний хамтын хүсэл мөрөөдөл ба эрэлхийлэл мөн. Ардчилал хийгээд хүний эрх бол захиалгат, гоёл чимэглэлийн, тансаг зэрэглэлийн бараа биш, цөөн хэдэн оронд патентлагдсан бүтээгдэхүүн нэн ч биш, харин улс орнуудын ард түмний хамтаар эдлэх эрх юм. Ямарваа хэв маягийг авч хэрэгжүүлсэн хамаагүй, ард түмэн улс орныхоо эзэн байх нь жинхэнэ ардчилал юм. Ард иргэд төвтэй байж чадвал жинхэнэ бүх талын хүний эрхийг биелүүлж чадна. Нэг улс орон ардчилалтай уу үгүй юу гэдэгт энэ улс орны ард түмэн өөрөө үнэлгээ гаргах ёстой. Ардчиллыг биелүүлэх арга хэлбэр өөр байгаагаас шалтгаалан ялгаварлан гадуурхвал, энэ нь угаасаа ардчилсан үйлдэл биш. Ардчилал болон хүний эрхийн далбааг өргөн бусад орнуудын дотоод засаглалд гар дүрж, зориудаар сөргөлдөөн үүсгэх нь үймээн самуун бий болно гэжээ.

ОХУ-ын суурин төлөөлөгч Гатилов хэлэхдээ: ардчилал болон хүний эрхийг эрэлхийлэх үйл явцад соёлын өвөрмөц онцлог, ёс суртахууны стандарт хийгээд нийгмийн уламжлалт үнэ цэнэ өөр өөр байдгийг бодолцох ёстой. “Аргачлалын цайз” хэмээн өөрийгөө нэрлэсэн зарим орнууд хүйтэн дайны сэтгэхүйг баримталж, “ардчиллын стандарт” тогтоон, улмаар улс орнууд хоорондын санал зөрөлдөөнийг гааруулахаар оролдож байна, энэ бол бүрмөсөн буруу зүйл. “Дүрэм тогтоолд суурилсан дэглэм” гэгч нь “НҮБ-ын дүрэм” болон олон улсын хуульд суурилсан олон улсын системийг хохироож байна гэжээ.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл