
Үр тарианы мэдээлэлжүүлэлтийн технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ улам сайжирч, "нэг картын үйлчилгээ" "тоон агуулах" зэрэг бүтээгдэхүүний гол системийг бүрдүүлжээ.
"Нэг картын үйлчилгээ" гэдэг нь агуулахад орохоос өмнө IC карт авсан тохиолдолд бүртгүүлэх, чанар шалгах, жин хэмжих, агуулахад орох, тооцоо хийх зэрэг олон шат дамжигыг гүйцэтгэж, мэдээлэлжүүлэлтийн аргаар үр тариа худалдан авах бүх явцыг хянан удирдаж, агуулахад орохыг хялбарчилсан төдийгүй үр тариа, хөрөнгө мөнгөний эрсдэлийг тогтоон барьж чадсан байна.
Энэ онд гаргасан үр тарианы мэдээлэлжүүлэлтийн холбогдох баримт бичгийн дагуу Хятад улс мэдээлэлжүүлэлтийн "улс, муж, аж ахуй" 3 шатны загварыг бий болгож, улсын болон мужийн хэмжээний индэр, мөн үр тарианы агуулах, солилцоо, боловсруулах, онцгой байдлын баталгаа, хангамж зэрэг олон талыг хамарсан аж ахуйн нэгжийн мэдээлэлжүүлэлтийн байгуулалтын гол агуулгыг дэвшүүлж, үр тарианы мэдээлэлжүүлэлтийн стандарт системийг эхний шатанд бүрдүүлсэн байна.
