solongonews
Өвөр Монголын Чингисийн онгоны цагаан сүргийн тайлга тун удахгүй болно
2017-04-06 11:17
Цагаан сүргийн тайлга жил болгоны билгийн улирлын 3-р сарын 17-ноос 24-ний өдрийг хүртэл 8 өдрийн хугацаатай зохион байгуулагддаг.

    Хорин нэгний өдөр нь албан ёсны тайлгын өдөр. Энэ оны арга хэмжээний цагийн хуваарь:

4 дүгээр сарын 13-ны өдөр буюу билгийн улирлын гурван сарын арван долооны өдөр найман Цагаан орд цуглах дайлга,

4 дүгээр сарын 14-ний өдөр Найман цагаан орд жихлэх дайлга.

4 дүгээр сарын 15-ний өдөр Сүнсний дайлга,

4 дүгээр сарын 16-ны өдөр Гарлын дайлга,

4 дүгээр сарын 17-ны өдөр буюу билгийн улирлын гурван сарын хорин нэгэнд Цагаан сүргийн их тайлгын албан ёсны дайлга,

4 дүгээр сарын 18-ын өдөр Сүсгийн дайлга,

4 дүгээр сарын 19-ний өдөр Шар хасгийн дайлга,

4 дүгээр сарын 20-ны өдөр Найман цагаан орд өөдлөх дайлга.

    Уламжлалт тайлгын зан үйлээс гадна, цагаан сүргийн их тайлгын үеэр бас ӨМӨЗО-ны “Билгүүдэй” нэрэмжит 512 бөхийн II тэмцээн зохион байгуулах юм байна.

Өвөр Монголын Чингис хааны онгоны аялал жуулчлалын бүсэд жил бүр арав гаруй тусгай тахилгын үйл болдог. Үүнд, хаврын улирлын цагаан сүргийн их дайлга, зуны улирлын нуурын дайлга, намрын шөргийн дайлга болон өвлийн тасман тайлгыг нийлүүлээд “Дөрвөн цагийн их дайлга” гэж нэрлэн тайлгын үйл ажиллагаанууд явагддаг. Харин хаврын улирлын цагаан сүргийн их дайлга нь Чингисийн онгоны тайлгын  хамгийн бүрэн хэмжээний, хамрах хүрээгээр хамгийн өргөн дайлга болно. 2006 онд Чингисийн онгоны дайлга улсын зэрэглэлийн эхний ээлжийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн юм.

“Цагаан сүрэг”нь 99 цагаагч гүүгийн сүүний цацлаас үүсэлтэй. Иймээс их тайлгыг бас “Сүн дайлга” гэж нэрлэдэг. Дээд тэнгэр, өвөг дээдсээс хүн амьтны хөгжил дэвшил, энх тайвныг хүсэн бэлгэшээх утга учиртай.

Чингисийн онгоны аялал менежмент зөвлөлийн холбогдох албаны хүний танилцуулсанаар хаврын улирлын цагаан сүргийн их тайлгын үеэр улсын дотоод, гадаадын маш олон жуулчид хүрэлцэн ирж, тахил мөргөл хийдэг. Тайлгын үйл ажиллагааг урагштай явагдуулахын тулд албан ёсны тайлгын үеэр Чингисийн онгоны аялал жуулчлалын баазад замын хөдөлгөөнийг дүрэмжүүлж тайлгын үйлд оролцох жуулчин төлбөргүй автобусанд сууж явах ёстой байдаг гэсэн байна.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Шиньхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл