solongonews
Хятад улс шинжлэх ухааны судлалын 33 чиглэлээр нэгдүгээрт жагслаа
2019-11-27 11:04
Хятад улс шинжлэх ухааны судлалын 33 чиглэлээр нэгдүгээрт жагслаа.

Хятадын Шинжлэх ухааны академийн шинжлэх ухаан, технологийн стратеги зөвлөхийн газар 11-р сарын 26-ны өдрийн үдээс өмнө “2019 оны шинжлэх ухаан, технологийн судалгааны байдлын тайлан”-г нийтэлсэн байна. Уг тайланд 2019 оны дэлхийн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төлөвлөгөө, өрсөлдөөний бүтцийг судалж, арван шинжлэх ухааны салбарын дундаас топ 100 судалгаа болон 37 хамгийн сүүлчийн үеийн түрүүч шинжлэх ухааны судалгааны чиглэлийг шалгаруулсан бөгөөд дэлхийн томоохон улс орнуудын шинжлэх ухааны судалгааны ажлыг үнэлсэн байна.

Америк улс 2019 онд 80 түрүүч шинжлэх судалгааны чиглэлээр манлайлж, Хятад улс 30 шинжлэх ухааны судалгаагаар дэд байранд орсон бөгөөд Ангил, Герман, Франц 3-5-р байранд жагссан байжээ. 10 том судалгааны дунд Хятад улс хими, материал судлал, математик болон компьютерын шинжлэх ухаан, экологи байгаль орчны шинжлэх ухаан гэсэн гурван чиглэлээр тэргүүлж байна. Үүний зэрэгцээ, эмнэлзүйн анагаах ухаан, одон орон, астрофизикийн салбарууд доод зэрэглэлд жагссан ажээ.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл