solongonews
Хятадаас тусламж үзүүлсэн “COVID-19”-ийн вакцин Палестинд хүрлээ
2021-03-31 10:26
Хятадаас тусламж үзүүлсэн “COVID-19”-ийн вакцин Палестинд хүрлээ

   Хятадын Засгийн газраас Палестинд тусалсан Sinopharm “COVID-19”-ийн вакцин 3-р сарын 29-нд Рамаллахд хүрэв. Хятадаас Палестин дахь Хятадын төлөөлөгчдийн газрын дарга Гүө Вэй, Палестины Эрүүл мэндийн сайд Келли нар Палестины Эрүүл мэндийн яаманд болсон вакцин хүлээлгэн өгөх ёслолд оролцлоо.

Гүө Вэй:

- Өнөөдөр хоёр орны холбогдох газрууд нягт хамтран ажилласнаар Хятадын Засгийн газраас Палестинд хандивласан 100,000 тун Sinopharm-ийн “COVID-19”-ийн вакцин саадгүй ирлээ. Хятад Палестинд вакцины тусламж үзүүлсэн нь хоёр улсын төрийн тэргүүний чухал зөвшилцлийг хэрэгжүүлэх хамгийн шинэ арга хэмжээ бөгөөд Ши Жиньпин даргын вакциныг дэлхийн нийтийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх гэсэн амлалтыг биелүүлсэн юм. Ийнхүү Хятад улс Палестиныг тахлын эсрэг тэмцэлд практик үйлдлээрээ дахин дэмжлээ гэж хэллээ.

   Өнгөрсөн оны 03-р сард Хятад улс цар тахлыг ялан давсны дараахан Ерөнхийлөгч Аббас Ши Жиньпин даргад захидал илгээж, Хятад улс тахлын эсрэг амжилттай тэмцсэнд баяр хүргэж, цар тахалтай тэмцэх талаар Хятадын туршлагаас суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Ши Жиньпин дарга өнгөрсөн оны 07-р сард Ерөнхийлөгч Аббастай утсаар ярихдаа:

- Хятад улс тахлын эсрэг туршлагаа бүгдийг Палестинд үргэлжлүүлэн хуваалцаж, чадах бүхнээ хийж материал, техникийн туслалцаа үзүүлэх болно гэж чухалчилсан юм. Хоёр улсын төрийн тэргүүний чухал зөвшилцлийг хэрэгжүүлэхийн тулд Хятад улс Палестинд тахлын эсрэг материалын тусламж хэд хэдэн удаа үзүүлж, эмнэлгийн мэргэжилтнүүдийн багийг илгээж, Хятад, Палестины эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн онлайн солилцоо харилцааг зохион байгуулсан. Мөн Ойрхи Дорнод дахь НҮБ-ын Палестины дүрвэгсдэд туслах, ажиллуулах агентлагт жил бүр хандив, тахлын эсрэг материалын туслалцаа үзүүлсэн байна. Хятадын вакцины хурдтай тусламж нь Палестины вакцинжуулалтын төлөвлөгөөнд дэмлэг болж байна. Энэ нь Хятадын ард түмний Палестины ард түмэнд үзүүлж буй чин сэтгэлийн найрамдлыг дахин илэрхийлж, Хятад, Палестины тахлын эсрэг хамын ажиллагааны шинэ хуудсыг бичиглэв.

        Өмнө нь Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Арабын хэвлэлд өгсөн ярилцлагадаа:

 - Хятадын Арабын орнуудтай хийсэн тахлын эсрэг хамтын ажиллагаа нь "бүхнийг хамарсан" юм. Палестины ард түмэн болон түүний эргэн тойронд байгаа Палестины дүрвэгсэд, эсвэл Сири зэрэг мөргөлдөөнтэй бүс нутгийн ард түмэнд ч гэсэн Хятадын тахлын эсрэг тусламж хүрч байсан юм. Одоогийн байдлаар Арабын 17 орон болон Арабын лигт тусалсан ба вакцины тусламжыг хүргээд байна. Хятад, Палестин болон Арабын бусад орнууд бие биеэ анхаарч туслалцан, тахлын эсрэг хамтын ажиллагааны үлгэр жишээ болж, бэрхшээлийг хамтдаа даван туулахын жинхэнэ утга учрыг тайлбарласан юм. Энэ жил ХКН байгуулагдсаны 100 жил, Хятад, Палестин хооронд дипломат харилцаа тогтоосны 33 жилийн ой тохиож байна. Энэ онцгой жилд Хятад улс Палестин улстай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, гар гараасаа барилцан хамтран ажиллаж, сорилт бэрхшээлийг даван туулж, хүн төрөлхтний хувь тавилангийн хамтын цогцыг хамтдаа бий болгож, Хятад, Палестины найрсаг харилцаанд тасралтгүй шинэ агуулга нэмэхэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн.

Глориа

- Энэ удаа Хятадаас өгсөн вакцин бол Палестин улсад одоогоор авч байсан нэг удаагийн хамгийн их “COVID-19” вакцины хандив юм. Ерөнхийлөгч Аббас, Ерөнхий сайд Аштие болон Палестины ард түмний өмнөөс Ши Жиньпин дарга, Хятадын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, мөн өндрөөр үнэлэн сайшааж байна. Хятадын вакцин хурдтай хүрч ирсэн нь Палестинд “COVID-19” вакцинжуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд асар их дэмжлэг, туслалцаа үзүүлэв. Энэ бол Хятад, Палестины уламжлалт харилцаа, гүн найрамдлыг илэрхийлж байгаа юм. Хагас зуу гаруй жилийн хугацаанд Хятад улс Палестины ард түмний шударга үйл хэргийг ямагт тууштай дэмжиж ирсэн. Хятад, Палестины найрамдлын бат бөх суурийг тавьсан юм. Палестинд тахал дэгдсэнээс хойш хятад найзууд тусламжийн гараа сунгах ажлыг тэргүүлж эхлэв. Палестины цар тахлын эсрэг тэмцлийг идэвхтэй дэмжиж, яаралтай хэрэглэх олон ээлжийн тахлын эсрэг тусламжийн материалаар хангав. Энэ нь Хятад бол Палестины хамгийн найдвартай, найдвартай сайн найз, сайн ахан дүүс, сайн түнш гэдгийг бүрэн нотолж байна. Хятад улс вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгох амлалтаа тууштай хэрэгжүүлж байгаа ба Палестин зэрэг хөгжиж буй орнуудад хариуцлагатай хандлага, тодорхой арга хэмжээ авах замаар харамгүй тусламж үзүүлж байгааг Палестин улс өндрөөр үнэлж байна. Палестин улс Хятадын харамгүй тусламж, дэмжлэгтэйгээр, эцэст нь цар тахлын эсрэг тэмцэлд ялалт байгуулж чадна гэдэгт итгэж байна гэж илэрхийллээ. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : n.eastday.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл