Зах зээлийг мэдэрч чадвал зах зээл танд үйлчлэх болно. Энэ үг буруугүй. Манай малчид хотод ороод өөр ажлыг хийж чадахгүй ч сүү цагаан идээгээ борлуулж чадна. Хонины махаа чанаж болгож чадна, бууз баншаа амттай сайхан хийж чадна, цайгаа сайн чанаж чадна. Гэхдээ малын ашиг шимээрээ ямар юм хийсэн ч чанарын баталгаа, амттай сайн хийж чаддагт хүрвэл хэрэглэгчдийн таашаалыг хүртэж чадна хэмээн бодсон Сөнид зүүн хошууны Мандалт суурингийн Саруултал багийн малчин Болдбаатар 2015 оны 11 дүгээр сард суурингийн төвдөө “Сайн уу” монгол хоолон газар ажиллуулсан юм. Хоолны газраа монгол онцлогтой идээ ундаагаар гол болгож, өөрийн маллаж байгаа Сөнид хонио нарийн борлуулснаас хөлдөөх агуулахад худалдахад хамгийн ихдээ 1000 юань хүрдэг хонийг 3000 юаньд хүргэж чадсан байна. Энэ нь зах зээлд нарийн ажиглалт хийж, зах зээлийг мэдэрч чадсанаас зах зээл түүнд олгосон хариу бэлэг болно.

Болдбаатар ам бүл 4, 600 га бэлчээртээ 400 гаруй Сөнид хонь малладаг. Хонио гэрийн гаднаа борлуулбал үнэ хүрэхгүй болохоор хоолны газар эрхэлж үнэ хүргэх замыг сонгоод амжилт олсон бол хоолны газар их хэмжээгээр хэрэглэх махаа хэрхэн хадгалах асуудал түүнийг дахин сонголт хийлгэжээ. Энэ хоёр жил малчид хонины махаа хөлдөөх агуулахад жин бүрийг дөнгөж 16 юаниар л худалдсан байхад тэд харин хөлдөөх агуулахаас мах авахад жин бүрийг 26 юаниар худалдан авдаг байлаа. Иймээс хонио нядлаад махаа өөрөө хадгалж борлуулбал хөлдөөх агуулахаас олох мөнгийг хэмнэж чадахыг малчид бүр цаана нь гартал тодорхой мэднэ. Ийнхүү энэ зун Болдбаатар 48 мянган юань зарцуулан хошууны төвдөө 7 тоннын багтаамжтай бага хэлбэрийн хөлдөөх агуулах байгуулж, өөрийн хоолны газартаа хэрэглэх 100 гаруй хонины махаа хөлдөөж хадгалах болсон бөгөөд хөдөө мах борцлох байр, нядалгааны газар байгуулжээ. Хөлдөөх газартай болж хөлдөөх агуулахын царайг харахгүй болсон бөгөөд махны чанарын баталгаатай болов. Болдбаатар хонины махаа нарийн боловсруулан, хонины гэдэс дотрыг хүртэл нарийн боловсруулан хоолны газраа борлуулж хонины махаа жин бүрд 80 төгрөгт хүргэж чадсан байна. Энэ тухай Болдбаатар хэлэхдээ:
- Бид өөрсдөө гар хөдөлгөж, хонины махаа нарийн боловсруулж борлуулбал үнэ хүрнэ гэдгийг би гэрчилж чадна. Манай хоолны газар сард 20 гаруй хонь зарж, дунджаар 3000 юань худалддаг болохоор ганц хонины махнаас сарын 60 мянган юанийн орлого олж байна гэж баяртай ярив.
Тийм ээ, малчид хөлдөөх агуулахад махаа худалдвал жин бүр нь 16 юань, дахин хөлдөөх агуулахаас худалдан авахад 26 юань, хоолны ширээнд гаргахад 80 юань. Эндээс харахад цэвэр бохирдолгүй хонины мах хэрэглэгчдийн таашаалд хүрдэг бөгөөд бид завсрын наймаачин, хөлдөөх агуулах зэрэг дундах ажлуудыг бусдад найдахгүйгээр бүгдийг өөрөө хийж шууд зах зээлд борлуулбал орлого олж чадна гэдгийг мэдүүштэй байна.
