Үзэсгэлэнгийн талбай ойролцоогоор 30 мянган хавтгай дөрвөлжин метрээр нэмэгдэж, үзмэрүүдийн цар хүрээ өргөжин тэлсээр байна. Дэлхийд Ковид-19 цар тахлын тархалт үргэлжлэн газар авч, дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв тодорхой бус энэ үед Хятадын олон улсын импортын III экспо товлосон ёсоороо зохион байгуулагдах гэж байгаа нь онцгой ач холбогдолтой юм.
Дэлхийн Топ 500 болон салбартаа тэргүүлэгч компаниудын энэхүү үзэсгэлэнд оролцох хүсэл эрмэлзэл онцгой хүчтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй. Өнгөрсөн жил үзэсгэлэнд оролцсон хүчирхэг 500 аж ахуйн нэгжийн ихэнх нь энэ жил үргэлжлэн оролцоод зогсохгүй үзэсгэлэнгийн талбайн хэмжээ эрс нэмэгдсэн байна.
Импортын экспо дан ганцаараа байх биш, харин олон орны хамтын оролцоо шаардагдана. Европ, Америкийн зарим орнуудын үзэсгэлэнгийн талбай 30 гаруй хувиар нэмэгдсэн байна. Дэлхийн улс орон, бүс нутаг, компаниудын дийлэнх нь импортын экспог индэр, боломж хэмээн үздэг бөгөөд энэ нь даяаршлын эсрэг, ганц талт үзлийг баримталдаг дэлгэрэх үзэлд чиглэсэн хамгийн хүчтэй хариу арга хэмжээ юм.
Товлосон ёсоор зохион байгуулагдах гэж байгаа Импортын III экспо нь дэлхий дахинд Хятадын улам бндбр түвшинд нээлттэй байх, нээлттэй хэлбэрийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг тасралтгүй ахиулж байгааг харуулж байна. Импортын экспог үргэлжлэн зохион байгуулахаар барахгүй улам өндөр түвшинд, үр дүнтэй зохион байгуулах болно.
