Олны анхаарлын төвд байсаар байгаа Хятад улсын бие даан судлан бүтээсэн шинэ үеийн радарт үл үзэгдэгч байлдааны нисэх онгоц "Сөнөөгч-20" ч нээлтийн арга хэмжээнд нислэг үйлдсэн байна.
Нээлтийн арга хэмжээний үеэр "Сөнөөгч-20" хоёр онгоц агаарын шоу үзүүлбэр үзүүлсэн байна.
Хятадын Агаарын цэргийн хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Шэнь Жинькэ танилцуулахдаа, "Сөнөөгч-20" бол Хятад улсын бие даан судлан бүтээсэн радарт үл үзэгдэгч анхны байлдааны нисэх онгоц байж, тэрээр Хятад улсын агаарын цэргийн байлдааны нисэх онгоцны 5 дахь үеийг эхлүүлж байгаа юм.
"J-20" сөнөөгч онгоц нь ирээдүйд цэргийн зэвсэглэлд шилжүүлэх зорилтот бүхий Хятадын бие дааж бүтээсэн шинэ үеийн дэвшилтэд технологитой сөнөөгч онгоц юм. "J-20" сөнөөгч онгоцыг судлах ажил төлөвлөгөө ёсоор үргэлжилж, агаарын хүчний нэгдсэн чадавхийг дээшлүүлж, агаарын хүчний үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал болон газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хангах дархан үүргээ сайтар биелүүлэхэд ашигтай.Хятадын агаарын аж үйлдвэрийн корпорацын Жунхан аж үйлдвэрийн орлогч захирал Жан Шиньгөү танилцуулахдаа, "J-20" үл үзэгдэгч сөнөөгч онгоцоос гадна хүнд даацын тээврийн онгоц болох "Y-20"-г олон нийтэд үзүүлж байна" гэлээ.
"J- 20" маркийн онгоцыг танилцуулсан уг үзэсгэлэн яармаг нь 20 жилийн хугацааны хөгжил болон 2020 оны үеэр бүтээгдэх шинэ тоног төхөөрөмжүүдийг үзүүлж, сөнөөгч, тээврийн зэрэг онгоцны төрөл зүйл олон байгаа нь агаарын тоног төхөөрөмжийг иж бүрэн хөгжүүлж эхэлснийг харуулж байна."
Хятадын нисэх хүчний армийн дэд командлагч Жан Жяньпин мөн өдрийн нээлтийн ёслолын үеэр илэрхийлэхдээ "Эдгээр шинэ хэлбэрийн сөнөөгч онгоцуудыг энэ удаагийн үзэсгэлэнгээр анх удаа олон нийтэд үзүүлж байгаа нь агаарын армийн хүчин чадал, зорилтынхоо зүг урагшилж байгааг харуулж чадлаа" гэв.
11-р сарын 1 нь зөвхөн Хятад улсын агаарын тээвэр байгуулагдсаны 60 жилийн ой төдий биш, мөн Хятад улсын агаарын тээврийн үзэсгэлэн яармаг ажиллуулсны 20 жилийн ой тохиож байгаа юм. Хятад улсын агаарын тээврийн энэ удаагийн үзэсгэлэн нь цар хэмжээгээрээ шинэ амжилт тогтоож, үзмэрийн 11 ордон ажиллуулж, ордны дотно гаднах үзмэрийн талбай 430 мянга гаруй ам метрт хүрч, төрөл бүрийн 150 гаруй нисэх онгоцыг үзмэрт тавьж үзүүлж байна. "Хятадын корпус" бас үзмэрийн хэлбэрийн талаар шинэ ахиц гаргаж, 70 мянга ам метрийн талбайтай үзмэрийн орой зайг анх удаагаа нээж, хуягт танк, бартаат замын машин зэрэг 10 гаруй марк төрлийн цэрэг иргэний хэрэглээний тоног хэрэгслүүдийг үзмэрт тавьж байгаа бөгөөд өдөр болгон газар дээр нь хөдөлгөөнт үзүүлбэр үзүүлж байна.Хятад улсын агаарын тээврийн энэ удаагийн үзэсгэлэн яармаг нь 11-р сарын 1-6-ны өдрүүдэд Жүхайн олон улсын агаарын тээврийн үзэсгэлэнгийн төвд болж байна. Үүнд эхний 3 өдөр нь мэргэжлийнхэнд, сүүлийн 3 өдөр нь олон нийтэд нээлттэй өдөр болно. "Хятадын корпус"-ын үзүүлбэрээс гадна, уг үзэсгэлэн бас 40 гаруй улс орон, газар нутгийн үзэсгэлэн ажиллуулагчид оролцож, Их Британи, Орос, Пакистан зэрэг улс орнуудын нислэгийн үзүүлбэрийн ангиуд ч гайхамшигт тоглолт үзүүлэх болно.
