Бээжин 40 дэх сайн дурын мод тарих өдрөө 4-р сарын 6-нд тэмдэглэв.Хятадын Нийслэл бээжингийн кадр, олон түмэн гэр орноосоо гарч мод, цэцэг тарих, ногоон орон зайг цэвэрлэх, модыг арчлах, мод үржүүлэх, мод тарих үүргээ төрөл бүрийн хэлбэрээр биелүүлэх, экологийн соёл иргэншлийн үзэл баримтлалыг практик үйл ажиллагаа явуулж, нийслэл хотод цэцэрлэг хотхон байгуулах ажилд хувь нэмрээ оруулсаар болжээ.Статистикийн мэдээгээр мөн өдөр Бээжин хотноо нийт 1.29 сая хүн сайн дурын мод тарих үйл ажиллагаанд оролцож, 115 мянга гаруй шинэ мод тарьж, 1.23 сая гаруй мод арчлаж, 15.81 сая хавтгай дөрвөлжин метр ногоон орон зайг цэвэрлэж, 582 сэдэвчилсэн нийтлэл, зөвлөлдөх газар байгуулжээ.
Тодруулбал, энэ хаврын сайн дурын мод тарих ажил нь шинжлэх ухаан, прагматизм, арвич хямгач байдлын зарчмыг баримталж, урт наслах, экологийн сайн нөлөө үзүүлэх орон нутгийн модны төрөл зүйлийг сонгох, мод арчилгаа, менежментийг бэхжүүлэх, модыг ой модод амьдаар нь хадгалахад холбогдох техникийн онцлогуудыг чанд мөрдөх юм байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн сайн дурын мод тарих үйл ажиллагаа "Хаврын тариалалт, зуны танин үнлэх, намрын арчилгаа, өвлийн урьдчилан сэргийлэлт" гэх дөрвөн улирлын үүрэг харууцлагын брэндийг бий болгожээ. Хотын 84 "Интерном + Үндэсний сайн дурын мод тарих" баазууд нь жилийн турш хүлээн авах үйлчилгээний олон төрлийн хариуцлагатай хэлбэрүүдийг үзүүлдэг. Мод тарих тусгай арга хэмжээнд оролцох иргэд "Нийслэлийн сайн дурын мод тарих" WeChat албан ёсны дансаар дамжуулан цаг товлож, онлайнаар хандив өгч, нийслэл даяар мод тарих сайн дурын үндсэн дээр зохих журмын гэрчилгээг онлайнаар авах боломжтой юм.
Сайн дурын мод тарих үйл ажиллагаа эхэлснээс хойш Бээжин хотод 110 сая гаруй хүн сайн дурын мод тарих үйл ажиллагаанд янз бүрийн хэлбэрээр оролцож, 220 сая гаруй мод тарьсан байна. 1980 оноос 2023 оны эцэс хүртэл хотын ойн хамрах хүрээ 12.83 хувиас 44.9 хувь болж, нэг хүнд ногдох нийтийн ногоон орон зайн хэмжээ 16.9 м.кв-д хүрсэн байна. Өнөө Бээжин хотод янз бүрийн төрлийн 1065 цэцэрлэгт хүрээлэн байгаа юм байна.
