solongonews
Ардын аман зохиол урлаг судлалын судлан ярилцах хурал Хөххотод болов
2019-11-25 15:48
Өвөр Монголын3 дахь удаагийн ардын аман зохиол урлаг судлалын судлан ярилцах хурал Хөххотод болов.

Өвөр Монголын Гурав дахь удаагийн ардын аман зохиол урлаг судлалын судлан ярилцах хурал саяхан Хөххотод нээлтээ хийж, ӨЗО-ы дотоод гадаадын их дээд сургууль болон эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн профессор нийт 100 гаруй хүн оролцсон байна.

Энэ удаагийн судлан ярилцах хурлыг Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургууль, Өвөр Монголын Хүрээ хошууны намын хороо, засгийн газраас санаачилж, Өвөр Монголын аман зохиол урлаг судлалын судлах хурлаас хариуцан зохион байгуулав. Өвөр Монголын Их Сургуулийн дэд захирал, профессор, докторын удирдагч багш Эрхэмбаяр хурлыг нээж үг хэлсэн бол Өвөр Монголын Их Сургуулийн монгол судлалын дээд сургуулийн дэд захирал, профессор, докторын удирдагч багш Ү Инжэ, ХКН-ын Хүрээ хошууны хорооны байнгын гишүүн, Нэгдмэл фронтын хэлтсийн дарга Бао Вэньлань, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол Улсыг судлах хүрээлэнгийн захирал, Монгол судлалын дээд сургуулийн захирал асан, профессор, докторын удирдагч багш Баярмэнд нар илтгэл тавьсан байна.

Өвөр Монголын аман зохиол урлаг судлалын судлах хурал 2017 оны 12-р сард Хөххотод байгуулагдав. Хурал нь улсын биет бус соёлын өвийг хамгаалах бодлогын дагуу биет бус соёлын өв болсон ардын аман зохиол болон ардын урлагийг системтэйгээр судалж, бүх талд хамгаалж уламжлах зорилгоор байгуулагдсан юм. Судлах хурал байгуулагдсанаас хойш ардын аман зохиол урлаг судлалын судлан ярилцах хурлыг тогтмол хугацаатайгаар гурван удаа зохион байгуулсан төдийгүй ардын аман зохиол урлагийг хамгаалах, эрдэм шинжилгээний солилцоо өрнүүлэх, эрдэм шинжилгээний ном бичиг хэвлүүлэх зэрэг ажлуудыг хийсээр иржээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл