Үүр цайхын өмнө Ванхай хаалгаа түлхэн онгойлгоод банананы тариаланд оров. Банана хэрхэн ургаж байгааг шалган харж тариаланчдад тариалангийн талбайн менежментийг удирдан чиглүүлнэ. Ус, бордоо нэгтгэх, хөрсний органик бодисыг хамгаалах зэрэг мэргэжлийн технологийн талаар Ванхай нэг хэлэхэд л тариаланчид ойлгож, тэрээр тариаланчдын "хөрсний мэргэжилтэн" болжээ.
Ванхай Хайнань мужийн Линьгао шяний Ланьлүө тосгоны тариачин бөгөөд амьдралынхаа эхний жилүүдэд маш ядуу байсан тул цонхгүй байшинтай байжээ. Хайнан Тяньдирен экологийн хөдөө аж ахуйн компани тосгонд банана тариалах бааз байгуулснаар Ванхай хамгаалалтын ажил хийж, тогтвортой орлоготой болжээ. Чөлөөт цагаараа тариалангийн техникчээс мэргэжил сурч, тариаланчидтай хамтран ажиллаж, ур чадвар эзэмшсэний дараа банана тарих хэсэг газрыг хувьчлан авчээ.

Тэр цагаас хойш Ванхай үйлдвэрлэлийн багийн ахлагч, жижиг фермийн эрхлэгчээр ажилласан ба одоогоор 1000 мү |1га =15мү| талбай бүхий тариалангийн баазын ахлагчаар ажиллаж байна. Жилийн 100 мянга гаруй юанийн цалинтай Ванхай жижиг байшин барьсан ба машин худалдаж авсан байна.
- Би их сургуульд суралцаагүй ч тариан талбайд тариалангийн мэргэжлээр их сургуулиа төгссөн юм шиг санагдаж байна гэлээ.
Бизнесийн эхэн үед 50 мү талбайтай лонган талбайгаас хан боргоцой, банана, луугийн жимс зэрэг төрлийг хамарсан 30 мянган гаруй мү талбай бүхий халуун орны жимсний бааз хүртэл Тиандирен компани улам олон тариаланчдад орлогоо нэмэгдүүлэх ажил үйлс олгох боломжийг олгосон. Тус компани 2016 онд эдийн засгийн өндөр ач холбогдолтой хан боргоцойг гол тарьж, үүгээрээ аж үйлдвэрийн ядуурлыг бууруулах ажлыг хийжээ.
-Тариаланчдыг бидэнтэй хамт эрсдэлд оруулж болохгүй гэж Тяньдирен компанийн гүйцэтгэх дарга Сюй Юнмэй хэлнэ. Мөн хэлэхдээ,
- хан боргоцой нь үржил шимгүй байдалд тэсвэртэй учраас хөдөө орон нутагт хаягдсан, үр ашиггүй газрыг ашиглах боломжтой. Ургацын явцдаа хар салхинд даацтай учраас тариаланчдын хохирлоос зайлсхийж чадна. Компанийн брэндийн үйл ажиллагаа болон борлуулалтын сувгуудын давуу тал нь зах зээлийн эрсдэлийг тэсвэрлэх чадвартай. Тариаланчдыг ядуурлаас ангижруулж, орлогыг нь нэмэгдүүлэхэд нь тусалснаар компанийн аж үйлдвэрийн цар хүрээ ч хурдацтай хөгжиж, жинхэнэ ялалтад хүрсэн гэлээ.

Одоогийн байдлаар Тяньдирен компани 18000 мү хан боргоцой тарих баазтай. 2018 оноос хойш тус компанийн хан боргоцойны хангалт нь хэрэгцээг хангаж чадахгүй болсон. Тус компани аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт, газрын хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн холбооны хамтын ажиллагаа зэргээр 30 мянга гаруй ядуу өрхийг ядуурлаас гаргаж, өнгөрсөн оны байдлаар 33.6 сая гаруй юанийн ногдол ашиг тараасан байна.
Хөдөөгийн сэргээн хөгжүүлэх шинэ нөхцөл байдалд Тяньдирен компани "Халуун орны жимс жимсгэнийн мэргэжлийн хоршоо +" загварыг эхлүүлэн, аж ахуйн нэгж, тосгоны хамт олон, тариаланчид хамтран хувь оруулж, аж ахуйн нэгж нь суулгац, стандарт, технологиор хангаж, тариаланчид тариалалтад анхаарлаа хандуулав. Үүний зэрэгцээ тариаланчдыг сангийн хомсдолыг шийдвэрлэхийн тулд тариаланчдад ээлтэй зээл олгох, тариаланчдад зах зээлийн эрсдэлийг даван туулахад нь хөдөө аж ахуйн даатгалын тусламж дэмжлэг үзүүлсэн байна.
Линьгао шяний Мэйсян тосгонд хан боргоцойн ургац хураах ажил эхэлсэн байна. Тосгоны хамт олон, тариаланчид болон Тяньдирен компани нь 6:2:2 харьцаатай хөрөнгө оруулалт хийж хоршоо байгуулан, тосгоны 690 гаруй мү талбай орхигдсон газар, үр ашиг багатай чихрийн нишингийн талбайг ашиглан тариалалтын стандартын бааз байгуулжээ. Нэг мү тутамд гарах гарц 13 мянган юаньд хүрэх төлөвтэй байна.
-Хан боргоцойны борлуулалтын орлогыг хөрөнгө оруулсан харьцлын байдлаар хувааж, даатгал нь хамгийн бага орлогыг баталгаажуулдаг. Бид зүгээр л гар, хөлөө ажиллуулдаг гэж тосгоны намын дэд нарийн бичгийн дарга Линь Чанпин хэлэв.
Тус бааз-д тосгоны оршин суугчидтай хамт тариалангийн талбайгаар явж байсан техникч Ли Жаохай бас байжээ. Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр төгссөн Ли Жаохай анх компанид ирэхдээ санхүүгийн ажил эрхэлж байсан бөгөөд дараа нь бааз руу ирсэн юм. Нас бага энэ залуу мэргэжил дамнасан техникийн мэргэжилтэн болж, орлого нь нэмэгдээд зогсохгүй тосгоны оршин суугчдыг орлогоо нэмэгдүүлэхэд түлхэц өгсөн учраас тэрээр илүү их амжилтыг бүтээсэн байна.
-Компани нь стандартчилсан үйл ажиллагааны журамтай бөгөөд хүн бүр "заавар"-ын дагуу ажиллаж чанарын баталгаатай болно гэж Ли Жаохай хэлнэ. Ли Жаохай болон түүний хамт олон нь хоршоо бүрийн нөхцөл байдалд тохируулан үйлдвэрлэлийн төлөвлөгөө гаргаж, тариаланчдад сар бүр сургалт явуулж, ажлын удирдамж боловсруулдаг байна. Одоогийн байдлаар Тяньдирен компани нь Линьгао хотод халуун орны жимс тариалах 13 тариачдын хоршоо байгуулж, 2800 гаруй мү алт эрдэнийн хан боргоцой тарьсан байна.
Одоогийн байдлаар Тяньдирен компанийн "Халуун орны жимс жимсгэний мэргэжлийн хоршоо +" загварыг Хайнань мужийн янз бүрийн хот, шянуудад хэрэгжүүлсээр байна. Компани нь Хайнань арлын хойд болон өмнөд хэсгийн цаг уурын ялгаатай байдлыг ашиглан жилийн турш янз бүрийн сорт, янз бүрийн амттай халуун орны жимсний тариалалт хийж байна.
Шю Юнмэй хэлэхдээ "Хөдөө тосгоныг хөгжүүлэх гол хэсэг бол асар олон тооны тариачид юм. Компани нь олон хүнийг ядуурлаас гаргаж, аж үйлдвэрийн тариачин, чадварлаг ажилчин, чадварлаг менежер болгон хувиргаж, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх олон талын авьяастнуудыг хөгжүүлэхээр төлөвлөж байна" гэлээ.
