solongonews
Ганцхан сарын дотор харвингүй болгох хялбар аргууд
2016-07-27 10:39
Эмэгтэй хүн бүр л гуалиг сайхан биетэй болж, гудамжаар бардам алхахыг хүсдэг нь нууц биш. Харин өөрийн хүссэн бие галбирыг олж авна гэдэг тухайн хүнээс багагүй зориг тэвчээр, хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардана. Иймд та бүхэндээ 3 долоо хоногийн дотор галбиржин, өөрийн хүссэн галбирыг олох боломжтой гайхалтай аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

1, Зорилгодоо тууштай бай

Нэгэнт л турна, сайхан бие галбиртай болно хэмээн шийдсэн бол өөртөө итгэлтэй, тууштай байх хэрэгтэй. Ингэхдээ төлөвлөгөө гаргаж, үүнийхээ дагуу хичээж, хөдөлмөрлө. Долоо хоногт 2 кг жин хасна хэмээн тооцоолж, хоол, дасгалаа зохицуулан хүссэн хэмжээндээ хүрээрэй. Хамгийн гол нь таны сэтгэлийн хат бүхнийг шийдвэрлэнэ гэдгийг бүү мартаарай бүсгүйчүүдээ!

2, Өглөөний цайгаа тогтмол ууж байх

Та хичнээн яарч, амжихгүй байлаа ч гэсэн өглөөний цайг тогтмол ууж хэвших хэрэгтэй. Энэ нь таны жинг хасахгүй ч гэлээ, биеийг тань эрүүлжүүлж, элдэв ходоодны өвчлөлөөс сэргийлнэ. Үүнээс гадна өглөө сайн идэж авбал өдөр, орой идэх хоол тань багасч, таргалалтыг мартуулна.

3, Ус сайн уу

Та аль болох усыг сайтар уух хэрэгтэй. Өдөрт дор хаяж, та өдөрт 2-4 литр ус уух ёстой юм шүү. Таргалалтын нэг шалтгаан нь бие организмын усны хомсдол байж ч болно. Хачирхалтай мэт боловч хүн хичнээн бага ус уух тусам биед их ус хуримтлагддаг. Эсүүд усаар дүүрсэн байх тул бие хавагнаж, илүүдэл жинтэй мэт харагдана. Харин та ус их ууж эхэлбэл бие организм усыг хуримтлуулах шаардлагагүй болж, жин ч буурдаг байна.

4, Ногоон цай

Турахад ногоон цайнд баялаг агуулагддаг кахетин хэмээх биенээс хор гадагшлуулдаг антиоксидант сайнаар нөлөөлдөг. Энэхүү бодис нь өөхийг шатааж, бодисын солилцоог сайжруулдаг. Ногоон цай нь цусан дахь сахарын хэмжээг багасгаж судасны ханыг цэвэрлэнэ. Түүнээс гадна цусанд агуулагддаг глюкоз нь биднийг чихэрлэг зүйл ихээр хэрэглэхийг шаарддаг. Харин ногоон цай нь энэ асуудалтай тэмцэхэд тусална.

5, Элсэн чихрээс татгалз

Дан ганц элсэн чихрийг идэж хэрэглэхээс ч бус чихрийн өндөр агууламжтай бүтээгдэхүүнээс ч мөн татгалзаарай. Энэ нь таныг таргалуулаад зогсохгүй, зүрхний хэвийн ажиллагаанд ч мөн сөргөөр нөлөөлдөг.

6, Дасгалаа зохичуул

Та хэр их идэж байгаагаас хамаарч, дасгал хөдөлгөөн хийх, калорио шатаах хэрэгтэй. Их идсэн атлаа бага дасгал хийх нь үр дүнгүй, бага идсэн атлаа хэт их дасгал нь хийх нь бие сульдаах гэхчлэн сөрөг тал ч их бий. Тиймээс яг л тааруулж, өөрийн биеийн онцлогоосоо хамаарч хийх дасгалаа сонгоорой.

7, Эрүүл хүнс

Турахад хамгийн гол нөлөө үзүүлэх зүйл бол эрүүл зөв хооллолт юм. Ингэхдээ та шим тэжээл сайтай, витаминаар баялаг жимс, хүнсний ногоог хэрэглэж заншаарай. Зөв хооллоод, дасгалаа тогтмол хийхэд л турах гэдэг асуудалгүй болж хувирна шүү.

8, Халуун ногоо

Халуун ногоог хоолондоо хийж хэрэглэх нь хоол боловсруулах системийг түргэсгэж, цаашлаад калори ихээр шатаана. Мөн хоолны дуршлыг буруулах тул турах хүсэлтэй хүмүүсийн сайн найз болох нь гарцаагүй.

9, Уураг

Хүмүүс турна гэдгийг мах идэхгүй, зөвхөн ногоо идэж амьдрах хэмээн ташаа ойлгож, өөрсдийгөө зовоох нь элбэг. Турахын тулд танд ч бас маханд агуулагдах уураг хэрэг болно гэдгийг үргэлж санаж яваарай. Үхрийн мах, тахианы цээж мах, өндөг, салмон загас зэрэг уургийн өндөр агууламжтай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж занших нь зүйтэй.

10, Түргэн хоолыг март

Түргэн хоолонд агуулагдах хэт их давс, элсэн чихэр, хөөлгөгч бодис, калори зэрэг нь биднийг огцом таргалуулж, ходоодны үйл ажиллагааг үгүй хийж байдаг юм. Хэрэв та түргэн хоолонд донтсон нэгэн бол турах талаар бодоод ч хэрэггүй. Турах зорилго урдаа тавьсан л бол үүнээс татгалзаж аль болох хол яваарай.

11, Алх

Та унаа, машинд сууж явахаас алхахыг илүүд үзээрэй. Эрүүл биед саруул ухаан гэгчээр таны сэтгэл санааг сэргээж, биеийн тань алжаалыг тайлж өгөх болно. Турахад ч мөн гайхалтай үр дүн үзүүлэх тул та байнга алхаж заншаарай.

12, Сайн унт

Хангалттай сайн унтаж амарсны эцэст таны хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн тань үр дүнгээ өгч, эрүүлээр тураах болно. Та дунджаар 8 цаг унтах ёстой бөгөөд ингэснээр таны биед хангалттай хэмжээний эрч хүч хуримтлагдаж, өглөөг гайхалтайгаар угтах юм.

13, Согтууруулах ундаа

Согтууруулах ундааг эмийн журмаар хэрэглэхэд биед эерэг үр дүн үзүүлдэг боловч ихээр хэрэглэхэд хор болж хувирдаг билээ. Тиймээс та тунг нь тааруулж, болж өгвөл үүнээс зайлсхийж байгаарай. Жишээлбэл шар айраг гэхэд өөрөө илчлэг ихтэй бүтээгдэхүүн биш боловч үүнд агуулагддаг гол түүхий эд болох зөрөг цэцгийн ханд, спирт, нүүрсхүчлийн хий зэрэг нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг юм.

 

 

 

 

Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : chuhal.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл