solongonews
Дэлхийн аж ахуйн нэгжүүдийн видео хурал болов
2021-11-16 20:23
Дэлхийн аж ахуйн нэгжүүдийн видео хурал болов.

Дэлхийн эдийн засгийн форум дэлхийн аж ахуйн нэгжүүдийн онц яриа хэлэлцээг 16-нд видео хэлбэрээр зохион байгууллаа. Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь мөн өдөр ээлжит хэвлэлийн бага хуралд танилцуулж хэлэхдээ "Хятадын ерөнхий сайд Ли Кэчян хуралд үг хэлж, аж ахуйн нэгжийн эздийн сонирхсон асуултад хариулав" гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ "Өдгөө цар тахал үргэлжилсээр байна. Дэлхийн эдийн засгийн сэргэлтэд цөөн бус тогтворгүй хүчин зүйл нүүрлэж байна. Олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүд Хятадын эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв болон бодлогын хандлагад ихээхэн анхаарал тавьж, Хятад улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж хамтын ажиллагаагаа өргөтгөхийг хүсэн хүлээж байна" гэжээ.

Тэрээр хэлэхдээ "Энэ удаагийн яриа хэлэлцээ нь олон улсын хамтын нийгэмлэгийн Хятадын эдийн засгийн байдал, бодлого болон хөгжлийн хандлагыг бүх талаар оновчтой ойлгоход ашигтай. Хятадын тал олон улсын хамтын нийгэмлэгтэй, ялангуяа дэлхийн үйлдвэр худалдааны салбарынхантай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ойлголцлоо эрчимжүүлэн, хямрал болон сорилтыг хамтаар даван туулж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулахад ашигтай гэдэгт итгэж байна" гэжээ. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл