- 2020 он гэхэд Хятадын хиймэл оюун ухаантай холбоотой гол салбаруудын үйлдвэрлэлийн хэмжээ 1 триллион юаниас давна гэж Үйлдвэр болон мэдээллийн албаны ерөнхий инженер Жан Фэн 2018 оны "Дэлхийн цахилгаан холбоо болон мэдээ мэдээллийн өдөрлөг"-ийн хурал дээр зарласан байна.
05 дугаар сарын 17-ны өдөр "Дэлхийн цахилгаан холбоо болон мэдээ мэдээллийн өдөрлөг" болж, энэ жил “Хүн төрөлхтний ашиг тусын тулд хиймэл оюун ухааныг зүй зохистой ашиглахыг дэмжих”-ээр гол сэдэв болгожээ. Хиймэл оюун ухааны салбар сүүлийн жилүүдэд ихээхэн хөгжлөө олж, уг салбарын жилийн хөрөнгө оруулалт 2016 оны үед 6.5 тэрбум ам.доллар байсан бол 2017 онд 16 тэрбум ам.доллар болон нэмэгдсэн байна.
Төрийн бодлого болон зах зээлээс шалтгаалан Хятадын хиймэл оюун ухааны салбар ч ихээхэн хөгжлөө олжээ. Технологийн шинэчлэлийн түвшин өндөр, олон аж ахуйн оролцоотой бусад салбаруудтай уялдан түргэн хөгжих зэрэг нь Хятадын хиймэл оюун ухааны салбарын онцлог аж.
