solongonews
Төвөдийн ӨЗО энх тайвнаар чөлөөлөгдсөн 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ болов
2021-08-20 16:56
Төвөдийн ӨЗО энх тайвнаар чөлөөлөгдсөн 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ болов.

Энэ он бол Төвөдийн ӨЗО энх тайвнаар чөлөөлөгдсөн 70 жилийн ой юм. Лхас хотод болсон тэмдэглэх арга хэмжээн дээр Төвөдийн ард түмэн нүүр дүүрэн баяр баясгалантай буй нь 70 жилийн турших Төвөдийн тэнгэр газрын донсолгом шинэ өөрчлөлт, хөгжил цэцэглэлтийг харуулж байгаа юм. 

Хамгийн түрүүнд Төвөд энх тайвнаар чөлөөлөгдөж, империалистуудыг бүрмөсөн хөөн зайлуулж, улс орны бүрэн эрх нутаг дэвсгэрийг бүрэн бүтэн байдлыг хамгаалж, Төвөдийн үндэстнүүдийн ард түмэн Хятадын бусад үндэстнүүдтэй хамтаар улс орны бүрэн эрх болон нэр хүнийг эдэлсэн юм. ХКН-ын удирдлага дор Төвөдөд арчилсан өөрчлөлт хийж, 1 сая гаруй хамжлагын боолыг шашин төрийг хослуулсан феодалын ноёрхлоос чөлөөлж, хүн бүхэн эрх тэгш нийгэмд амьдруулж, улс төрийн эрх олгосон юм. ТӨЗО байгуулагдсанаас нааш Төвөдийн үндэстнүүдийн ард түмэн тус бүс нутгийн үйл хэргийг бие дааж удирдах эрхээ бүрэн эдэлж, Төвөдийн нийгэм мянган жилийн түүхийг нэг л алхаж туулсан юм. 

70 жилий турш Төвөдийн хөгжил дэвшил нээлттэй байдлыг түүх үнэнээр нь тэмдэглэж үлдээсэн байна. Ачаа бараагаа хүн өөрсдөө үүрч, малдаа ачиж нүүдэг байсан бол өдгөө тосгон болгонд авто нэвтэрч, нислэгийн 140 шугамаар гадаад дотоодтой холбогдож байна. Хуучин Төвөдийн хүн амын 90 хувь нь идэх хоол өмсөх хувцасгүй байсан. Гэтэл өдгөө малчин тариачдын орлого 18 жил дараалан хоёр оронтой тоогоор нэмэгдэж байна. Аргал түлж хоол цайгаа базаадаг байснаасаа байгалийн хий түлдэг болж, 4G сүлжээ бүх нутгийг холбож, Төвөд нутаг цоо шинэ хөгжилд хүрч, иргэдийн амьжиргаа асар ихээр сайжирсан юм. 

Ялангуяа ХКН-ын XVIII их хурлаас хойш Төвөд нутаг шинэ цаг эринд орж, эдийн засгийн өсөлт нь Хятадад эхний гуравт жагсаж, 2015-2020 онд Төвөдийн нийт иргэдийн орлого зургаан жил дараалан Хятадад тэргүүн байр эзэлж байна. 2020 онд Төвөд нутаг ядуурлаас ангижирч, экологи нь сайжирч, Төвөд нь дэлхийн аялал жуулчлалын зорилтод газар болсон байна. 

Өдгөө Төвөдөд үндэстнүүдийн ард түмэн ахан дүүсийн ёсоор эе найртай зэрэгцэн оршиж Төвөдийн уламжлалт соёл хамгаалагдаж, Төвд үг хэл үсэг бичиг өргөн дэлгэр хэрэглэгдэж байна. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл