"Бүс нутгийн нийтлэг түншлэлийн гэрээ" буюу RCEP нь 2022 оны 01-р сарын 01-ний өдөр Бруней, Камбож, Лаос, Сингапур, Тайланд, Вьетнам, Хятад, Япон, Шинэ Зеланд, Австрали зэрэг 10 улсад албан ёсоор хүчин төгөлдөр болно. БНСУ 02-р сарын 01-ний өдөр гэрээний хэрэгжилтэд нэгдэх болно. 30-нд болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн:
- RCEP хүчин төгөлдөр болох нь Хятад улс зэргийн бүс нутгийн аж ахуйн нэгж болон хэрэглэгчдэд бодит үр өгөөж өгнө гэж хэллээ.
Гаалийн татварын хөнгөлөлтийн талаар, тус гэрээ хүчин төгөлдөр болсны дараа бүс нутгийн 90-ээс дээш хувийн бараа бүтээгдэхүүний худалдаа аажимдаа гаалийн татваргүй болох юм байна.
