Хятадын сансрын нисгэгч тусгаарлалтаас гарна
2016-12-07 22:11
Шэнь Жүө Ⅺ сансрын хөлгийн сансрын нисгэгч Жин Хайпэн болон Чэн Дүн өнөөдөр буюу 12 дугаар сарын 7-ны өдөр Бээжин хотод Хятадын сэтгүүлчидтэй уулзаж ярилцлага өгсөн байна.

Хоёр сансрын нисгэгч 11 дүгээр сарын 18-ны өдөр сансраас дэлхийд газардсаны дараа гурван долоо хоногийн турш эмнэлгийн тусгаарласан байдалд ороод байгаа юм байна. Одоогоор Жин Хайпэн болон Чэн Дүнгийн биеийн хүндийн хүчний зохицлын дасгал амжилттай болсон ба физиологийн индексүүд нь төлөвлөгөөний дагуу хэвийн байдалдаа буцаж байгаа аж. Тусгаарлах хугацаа дууссаны дараа хоёр сансрын нисгэгч нэг сарын хугацаатайгаар тэнхрэх эмчилгээнд орох болно.



Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх
